Дээшлэх амьдралын эх – инноваци

2017 оны 04 сарын 26

Холбооны эрхэм гишүүд, шинийг санаачлагч, зохион бүтээгч, зохиолч, Оюуны Өмчийн Газрын нийт ажилтнууд, энтрепренерууд, Стартапууд, хамтран ажилладаг нийт оюуны өмчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарт Дэлхийн Оюуны Өмчийн Өдрийн, Монгол Улсын Оюуны Өмчийн Эрхийг Хамгаалах Өдрийн мэндийг Холбооны нийт гишүүдийн өмнөөс хүргэж, ажлын өндөр амжилтыг хүсьеэ.

Жил бүрийн 4 дүгээр сарын 26-ны өдөр Дэлхийн Оюуны Өмчийн Өдрийг тэмдэглэн өнгөрүүлдэг. Оюуны өмчийн эрхийн хамгаалалт (шинэ бүтээлийн патент, барааны тэмдэг, бүтээгдэхүүний загварын патент, ашигтай загвар, зохиогчийн эрх) нь бидний амьдралд бүтээлч сэтгэлгээгээр хандах, шинэ давалгааг үүсгэх, инновацийн шийдлийг бий болгоход гол үүрэг гүйцэтгэж байгаа нь өдрөөс өдөрт тодорхой болж байна.

2017 оны хувьд, Инноваци - бидний аюулгүй, эрүүл, илүү тохилог амьдралын шийдлийг зохицуулж өгөх, тулгамдаж байгаа өнөөгийн асуудлыг нааштай шийдвэрлэж өгөх хөгжлийн гол түлхүүр болж байна. Оюуны өмч өөрөө инновацийн үйл ажиллагааг дэмжихэд хөрөнгө оруулалтыг татах, бүтээлч хүмүүсийг идэвхжүүлэх, дэмжигч нь болж ирээдүйн инноваторуудыг төрүүлж байна.

Дэлхийн оюуны өмчийн байгууллагаас гаргасан энэ жилийн уриа нь Дээшлэх амьдралын эх – инноваци;

  • Эрүүл мэндийг хамгаалах илүү сайн тогтолцоог бий болгоё
  • Өсч буй хүн амыг эрүүл хүнсээр хангая
  • Сэргээгдэх эрчим хүчийг ашиглая
  • Ухаалаг хэрэглэгдэхүүнийг бий болгоё
  • Ертөнцийг таних шинэ замыг бүтээе

Тээвэрлэлтийн аюулгүй байдлыг сайжруулъя

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top