Украины Боловсролын сайд оюутандаа “гөвүүлэв”

Автор | Zindaa.mn
2017 оны 04 сарын 26

Украины Киево-Могиляны академийн оюутан эмэгтэй салбарын сайдынхаа нүүр рүү баглаа цэцгээр цохижээ. Энэ хэрэг Киевт болж буй Европын боловсролын салбарын удирдах ажилтнуудын чуулга уулзалтын үеэр болсон байна.

Сайд голдуу дарга нарыг байраа эзэлсний дараа баглаа цэцэг барьсан охин бай болох сайд Дмитрий Табачник руу ойртож очмогцоо баглаатай цэцгээрээ нүүрэн дундуур нь татаад авсан аж.

Цадиггүй оюутныг танхимаас албадан гаргасан нь мэдээж. Харин сайд энэ явдлыг туйлын тайвнаар хүлээж авсан гэж мэдэгдэж байна.  

 

С.Төгөлдөр

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top