Солонгос улсад Монголын хоёр иргэн осолджээ

Автор | Zindaa.mn
2017 оны 04 сарын 25

Өнгөрсөн бямба гаригт /2017.04.22/ БНСУ-д ажиллаж, амьдарч байсан Монголын хоёр иргэн нурангид дарагдаж эмнэлэгт хүргэгджээ. Тодруулбал, осолдсон хоёр иргэн БНСУ-ын Сөүл хотын Каннам дүүргийн Ёгсам хороололд таван давхар барилга нураахаар барилга руу ус цацаж байгаад нурангид дарагдсан байна. Холбогдох байгууллагууд шуурхай ажилласны дагуу тэднийг нурангаас гаргаж эмнэлэгт хүргэсэн аж.

Азаар  тэд "Хүнд гэмтэл аваагүй эмчлүүлж байгаа" болохыг Гадаад харилцааны яамны Консулын газраас мэдээллээ. 

Б.Алтжин

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top