Урт цагааны авто зогсоолын шинэчлэлийн ажилтай танилцлаа

2017 оны 04 сарын 24

“Улаанбаатар хотын замын хөдөлгөөний ачааллыг бууруулах ажлын хэсгээс Чингэлтэй дүүргийн III хороо, Урт цагааны урд талын 3158 метр квадрат талбай бүхий авто зогсоолын шинэчлэлтийн ажлыг дүүргийн төсвийн урсгал засварын хүрээнд эхлүүлээд байна.

Авто зогсоолын шинэчлэлийн ажлын явцтай өнөөдөр нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү, ЧД-ийн Засаг дарга Ж.Эрдэнэбат, Тохижилт, үйлчилгээ нийтийн аж ахуйн хэлтсийн дарга А.Гэрэлт-Од, ЧД-ийн замын цагдаагийн тасгийн дарга Б.Сүхбат нар танилцлаа.

Жуулчны гудамж, “Бөмбөгөр” худалдааны төв орчимд худалдаа үйлчилгээний олон цэг байдаг ч зогсоолын хүрэлцээ хангалтгүйн улмаас түгжрэл үүсдэг байна. Урт цагааны урд талын талбайг автозогсоол болгон ашигласнаар замын хөдөлгөөний түгжрэл 20 орчим хувиар буурна гэж албаныхан үзэж байгаа юм. Түүнчлэн энэ хэсэгт байрласан худалдааны асруудыг өөр газар шилжүүлж байгаа юм. Цаашид Урт цагааны урдуур автозам тавьж Төмөрчний гудамжийг /Найман шаргын зам/ Бөмбөгөр худалдааны төвийн замтай холбосон хоёр урсгал бүхий автозамтай болохоор төлөвлөж байгаа юм гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.


 

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
m-d(66.181.188.180) 2025 оны 03 сарын 13

harin ch tulburtei bolgoh heregtei shu, mashin unana bas tulbur tuluhgui sanaatai, hutsna biz, tegvel ter huduudu ochij morio una malaa

1  |  0
123(202.70.46.18) 2025 оны 03 сарын 13

машин тавьдаг зогсоол дээр ногоо суулгадаг хавтан суулгахаа зогсоогооч. наад хавтан чинь хүн явахад цөмөрдөг юм чинь машин нэг яваад өнгөрөхөд бүгд эвдрээд дуусна.Манай дарга нарын мөнгө идэх бас нэг арга.хямд зориулалтын бус хавтан суулгаад зориулалтын бетонон хавтан хийсэн гээд хэд дахин мөнгөө нуглаад авна даа..

1  |  0
fgh(66.181.178.202) 2025 оны 03 сарын 13

zeregtseed naad urt tsagaanaa buulgakj hayach ee. hun daragdaj uhehiig huleegeed baigaa umuu

1  |  0
m(202.21.106.155) 2025 оны 03 сарын 13

shinechilj bolno tulburtei bolgoj bolgvi shvv 3-r emnelgiin urd taliig yaw aygvi goe zasanguutaa tulburtei bolgochoo biz dee hvmvvsiig bitgii bayrluulan gomdoogood bail da zasag tur min

1  |  0
batbileg(178.209.128.11) 2025 оны 03 сарын 13

Amjilt husie

1  |  0
kkk(202.9.40.237) 2025 оны 03 сарын 13

ugaasaa zogsool baisan yum bishyy tolbortei bolgoj baigaa yum bailgyi

1  |  0
Top