”Хотын шийдэл – Хөрсний бохирдол” сэдэвт хэлэлцүүлэг болж байна

Автор | Zindaa.mn
2017 оны 04 сарын 24

 НИТХ дахь Ардчилсан Намын Бүлэг "Хотын шийдэл“ хэлэлцүүлгийг тогтмол зохион байгуулж байгаа билээ. Энэ удаагийн хэлэлцүүлгийг төрийн болон төрийн бус байгууллага, олон нийтийг оролцуулан өнөөдөр "Хотын шийдэл –хөрсний бохирдол” сэдвээр хэлэлцүүлэг зохион байгуулж байна. Энэхүү хэлэлцүүлэг нь Хөрсний бохирдлыг бууруулах, урьдчилан сэргийлэхэд иргэн бүрийн оролцоог нэмэгдүүлэх, иргэдэд энэ асуудлаар мэдээлэл өгөх, мөн төрөөс хэрэгжүүлэх арга хэмжээ, бодлогын баримтанд тусгах санал, зөвлөмж гаргах юм байна.

     Улаанбаатар хотын хөрсний 88 хувь нь нянгийн бохирдолтой, үйлдвэрлэл, үйлчилгээ явуулдаг тодорхой цэгүүдэд хар тугалга, зэс, цайр зэрэг хүнд металлын агууламж зөвшөөрөгдөх хэмжээнээс 3-35 дахин ихэссэн байгаа нь төр, олон нийт, төрийн бус байгууллагуудын анхаарлыг хандуулах  болсныг харуулж байгаа тул Нийслэлийн Хөрс хамгаалах өдөртэй болгох санаачлагыг НИТХ дахь АН гаргаж тогтоол батлуулжээ. 

Т.Түвшин 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top