Тусгай хамгаалалттай газарт аялагчдад зориулсан авто зогсоолтой болно

2017 оны 04 сарын 24

Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 4.4.5 дахь хэсэгт “Аялал жуулчлалын гол чиглэлийн дагуу байгальд ээлтэй зогсоол, үйлчилгээний төвүүдийг олон улсын стандартад нийцүүлэн байгуулахыг дэмжинэ” гэсэн зорилт дэвшүүлсний хүрээнд Богдхан уулын Дархан цаазат газрын Зайсан толгойн хэсэгт автомашины 264, дугуйн 60, Төрхурахад автомашины 219, дугуйн 52, Манзуширт автомашины 230, дугуйн 60 Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын Мэлхий хадны орчимд автомашины 200, дугуйн 60, Зуун ламын агуйн орчимд автомашины 150, дугуйн 50, Хөвсгөлийн улсын тусгай хамгаалалттай газарт автомашины 400 орчим ил зогсоолтой, эко бие засах газартай, нэгдсэн посттой, цайны газар, бэлэг дурсгалын дэлгүүр, 24 цагийн камер, харуул хамгаалалттай авто зогсоолын асуудлыг Нийслэлийн Засаг даргатай хамтран уг авто зогсоолын цогцолборт зориулж 3.0 тэрбум орчим төгрөгийг Иргэдийн хурлаар батлуулж, шийдвэрлэхээр ажиллаж байна.

Нийтийн авто зогсоолыг байгуулснаар тусгай хамгаалалттай газрыг хамгаалах, горим дэглэмийг мөрдүүлэх, хүн амын төвлөрлөөс үүдсэн бохирдлыг бууруулах төдийгүй аялагчдын ая тухтай амрах боломж бүрдэх юм. Үүнд:

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(122.201.31.37) 2025 оны 03 сарын 13

Ундуй , Сундуйнууд хотынхоо хог новшийг, нохой гахайг эхлээд цэвэрлээд, нийслэлээ тугжрэлгуй болгочихоод дараа нь наад менге идэх аргаа хэрэгжуулбэл яасым??? Бодох тархигуй, хийх хусэлгуй идэгчдийг зайлуулахсан!!! Ердее менге идэж болох бух аргыг л судлаад явдаг юм уу хайшаа юм? Учир нь олдохгуй ногоон толгойтнуудаа гэж енеегийн УБ хотын удирдлагуудыг хэлэх байх! Бат-уулийг харааж зухээд байдаг байсан минь буруу байжээ! Харин тэр Цагаан толгойт чинь эднээсээ дээр новш байж

1  |  0
Top