“Бяцхан мисс”-ийн тэмцээн охидыг наснаас нь эрт хөгшрүүлдэг

Автор | Zindaa.mn
2017 оны 04 сарын 24

Бяцхан миссийн шалгаруулалт охидын сэтгэл санаанд нөлөөлж, наснаасаа эрт хөгшрүүлдэг болох нь тогтоогджээ. ОХУ-д энэ асуудал яг одоо иргэдийн анхаарлыг хамгийн их татаж байна. Хойд хөршийн “АиФ" сонин редакцийн дугуй ширээний ярилцлага зохион байгуулсан байна. Думын гишүүн Алексей Журавлев насанд хүрээгүй охидын дунд миссийн шалгаруулалт явуулахыг улсын хэмжээнд бүрмөсөн хориглох хуулийн төсөл санаачлан Думд өргөн барьсан бөгөөд дугуй ширээний ярилцлага энэхүү хуулийн төслийн хүрээнд өрнөсөн аж. Үүнээс өмнө ОХУ-ын Санкт Петербург хотын захиргаа насанд хүрээгүй хүүхдийн дунд миссийн шалгаруулалт явуулахыг хориглоод байв.  

Шүүмжлэгч Вселовод Чаплин “Насанд хүрээгүй хүүхдүүдийн дунд элдэв шалгаруулалт явуулах нь тэднийг оюун санааны хувь наснаас нь эрт хөгшрүүлдэг. Миссийн тэмцээнд түрүүлсэн охид хүүхэд насны баяр баясгаланг мэдэрдэггүй гэсэн үг. Шалгаруулалтын дараа амьдрал тэдэнд уйтгартай санагддаг болох нь судалгаагаар тогтоогдсон” гэсэн байна. Сэтгэл судлаач Ирина Медведева миссийн тэмцээнд оролцсон хүүхдүүд ухаан муудах өвчинд нэрвэгдэх өндөр магадлалтай болох талаар дэлгэрэнгүй тайлбарласан байна.

Мөн уншигчдаас ирсэн захидлуудтай танилцжээ. Бяцхан мисс шалгаруулалтад орсон охидоос “Том болоод ямар мэргэжилтэй болох вэ” гэхэд ихэнх нь “Загвар өмсөгч”, “Дизайнер”, “Уран гулгагч” гэх мэт хариултыг өгдөг. Харин хууль санаачлагч А.Журавлев “Уран гулгагч болмоор байгаа юм бол мөсөн талбай руу явж хичээллэ, миссийн шалгаруулалтад орох хэрэггүй” гэж зөвлөж байгаа юм.

Дашрамд дурьдахад, Франц улс насанд хүрээгүй охидын дунд миссийн шалгаруулалт явуулахыг хориглосон бөгөөд АНУ, Коста Рика улсууд энэ жишгийг дагах магадлалтай байгаа юм. 

 

С.Төгөлдөр

 

Сэтгэгдэл ( 7 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
яшка(85.96.96.158) 2025 оны 03 сарын 13

яшка болох эхлэл

1  |  0
zochin(150.129.141.215) 2025 оны 03 сарын 13

BAGAAS NI NUTSGEL:JI , SHALDLAKH , GOYOJI GODOKHYG ZAKHIIN OROND KHUMUUJIL OLGOKHYG BODOOCH , BAGAAS NI BIEE UNELEKHIIG SURGAAD L BAYNA DAA

1  |  0
иргэн(103.10.23.80) 2025 оны 03 сарын 13

*** болох замруу оруулдаг тэмцээн Монголд бол ухна Мянганбаяар замыг нь заагаад өнгө

1  |  0
иргэн(150.129.142.94) 2025 оны 03 сарын 13

Ер нь насанд хүрээгүй хүүхдүүдийн мисс гэж юу байдгийм.Тэд чинь учраа ч мэдэхгүй хөөрсөн хүүхэд ш дээ.Хүүхэд болгон мисс болж чадна.Тиймээс манай улсад ч үүнийг хориглох хэрэгтэй.Яваандаа охидийг мисс энэ тэр гэж хөөргөсөөр эцэст нь биеэ үнэлэгч ч болгож мэдэх юм шүү.

1  |  0
Zochin(202.70.37.2) 2025 оны 03 сарын 13

Yag unen, huuhed 2 salaa gezegtei, huuhed genen zantai, eldev myaggui baih ni huurhun shuudee. gol ni eruul bietei, erdem nomtoi, cever uzel bodol es surtahuuntai baih ni zuv. emegtei hun bol goe baih ni uuriinh ni hereg bolohoos ya bolohod beldeed yahavdee

1  |  0
Top