Литва улсын Парламентад биеэ үнэлэгчээс татвар авдаг болох тухай хуулийн төсөл өргөн баригджээ. Парламентын Хөндлөнгийн хяналтын байнгын хорооны дарга Лорета Граужинене дээрх хуулийг боловсруулан өргөн барьсан бөгөөд батлагдах юм бол далд эдийн засгийг ил болгох ажилд их нэмэртэй гэж үзэж байгаа юм байна. “Энэ бизнест бэлэн мөнгө их хэмжээгээр эргэлддэг” гэж тэр хэлсэн байна. Гэхдээ татварын хэмжээг тэр онцолсонгүй. “Холбогдох байгууллагууд нь хэмжээг тогтооно биз. Гол нь татвараа өгөх нь л чухал” гэж үзжээ. Литвт одоо мөрдөгдөж байгаа хуулиар бол биеэ үнэлэлтийг хүлээн зөвшөөрдөггүй бөгөөд торгууль, хорих ялаар шийтгэдэг юм байна.
С.Төгөлдөр

Сэтгэгдэл ( 1 )
mongold heregtei l huuli bna nyamka ahaa