ЗХ-ний Мэргэжлийн ахлагчын сургалтын сонсогчид гэмт халдлагад өртөж байсан иргэний амь насыг аварчээ

Автор | Zindaa.mn
2017 оны 04 сарын 21

Зэвсэгт хүчний Мэргэжлийн ахлагч бэлтгэх төвийн Pадиолакаторийн станцийн операторын салааны тасгийн захирагч, түрүүч Н.Отгонтулга, сонсогч А.Анхбаяр, Р.Баярхүү Б.Нямжаргал, Ө.Ванданхүү нар 2017 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 19.00 цагийн орчимд БЗД-ийн 16 дугаар хорооллын ҮБХИС-ийн замын эсрэг талын 13 дугаар байрны гадаа “хүн аллаа, авраарай" гэж хашгирахыг сонсоод гэмт этгээдийн үйлдлийг таслан зогсоосон байна. Гэмт этгээд болох эрэгтэй өөр нэг эрэгтэйн гуя, өгзөг орчимд хүйтэн мэс хүргэж, улмаар дахин энэ үйлдлээ хийх гэж байхад нь манай сонсогч нар таслан зогсоож, цагдаагийн байгууллагад мэдэгдэн, дуудлагаар ирсэн цагдаагийн алба хаагчдад хүлээлгэж өгсөн байна. 
Гэмт этгээдийн үйлдлийг таслан зогсоосон түрүүч Нарантуяагийн Отгонтулга Өвөрхангай аймгийн Арвайхээр, сонсогч Амгаланбаатарын Анхбаяр нь Сүхбаатар аймгийн Баяндэлгэр, сонсогч Рэнцэндоржийн Баярхүү Увс аймгийн Улаангом, сонсогч Бат-Эрдэнийн Нямжаргал Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл, сонсогч Өлзийбатын Ванданхүү Баянхонгор аймгийн Баянлиг сумаас Мэргэжлийн ахлагч бэлтгэх төвд суралцахаар элсэн орсон 18-25 насны залуучууд юм.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Demii(112.72.11.111) 2025 оны 03 сарын 13

19:00 odoo udur uu.iimerhuu spam site u7d yvahgue. Tsagiin garz

1  |  0
Top