Египетийн эрх баригчид Twitter-ийг хаажээ

Автор | Zindaa.mn
2017 оны 04 сарын 21

Twitter сүлжээний Египет дэх хэрэглэгчид сайтад нэвтэрч чадахгүй байгаа нь сайтынхны анхаарлыг ихээхэн татаж байна. Тэд Египетийн эрх баригчид сүлжээг нь өөрийн улсдаа хаасан байж болзошгүй гэж сэжиглэж байгаа юм. Египет дэх сүлжээ мягмар гарагийн оройноос эхлэн ажиллагаагүй болжээ. Тус улсад улстөрийн амьдрал хурцдаж, эмх замбараагүй байдал үүсч болзошгүй байгаа учир ийм шийд гаргасан байж болзошгүй юм байна. Тус сүлжээг ашиглан мэдээллийг асар богино хугацаанд түгээх боломжтой байдгаас болж Их Британийн Парламент чуулганы үеэр хэрэглэхийг хориглосон шийдвэрийг мөн гаргасан билээ.   

 

С.Төгөлдөр

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top