Өчигдөр /2017.04.20/ Украины Закарпатск-д их хэмжээний янжуур тамхи тээвэрлэж явсан монгол дипломатчийг саатуулсан тухай Хил хамгаалах албанаас мэдээлсэн байна. Тэнд дурдсанаар, пиг дүүрэн тамхи ачсан микроавтобус Украин-Унгарын хил дээрх Лужанка шалган нэвтрүүлэх хэсэг дээр зогссон аж.
“Хил гаалийн шалгалтын үеэр уг машины жолооч ихэд нервтсэн маягтай байсан бөгөөд шалгагч нар машиныг нэгжихийг хүсэхэд жолооч бууж, машинаа онгойлгож өгөхөөс татгалзсан. Тухайн үед машин руу очсон албаны нохой шууд мэдэрсэн” хэмээн мэдээлэлд өгүүлжээ.
Ингээд машиныг түгжээд, шалган нэвтрүүлэх хэсэг рүү цагдаагийнхныг дуудсан байна. Белоруссийн дипломат номертой Мерседес машин дотор Монголын иргэн их хэмжээний тамхийг дипломат шуудангийн хэлбэрээр авч явсан нь шалгалтын явцад илэрчээ.
Мөрдөн шалгаж ярилцах үеэр уг монгол иргэн өөрийгөө Австрийн дипломат төлөөлөгчийн газарт ажилладаг хэмээн мэдэгдсэн байна. Одоогийн байдлаар илрүүлсэн тамхийг хураагаад байгаа бөгөөд хэдий хэрийн хэмжээтэй, ямархуу үнэ өртөгтэй гэдэг нь тодорхойгүй байгаа аж.




Д.Мөрөн

Сэтгэгдэл ( 6 )
nudnii bulai.eh ornii ner hund gej bhgui boljee
nudnii bulai.eh ornii ner hund gej bhgui boljee
Tembuu Bayar bugs doloogch Baatartsogt moskvad baihdaa iim gemt h ereg hiiz blaa
Mongoliin ard tumnii mongoor diplomat alba hashij tusgai hangamj edelj bgaa!! Bas mongol ulsiig toloolj bgaa!!!Ard tumnii neriin omnoos bugded ni hatuu hariutslaga toots!!Tataj awchir!!!dahin iim alband buu ajilluul!!!ard tumen shaardaj bna!!!!
iim amitsaar ulsaa tolooluuleed suuj ch baih gej dee bidnii heden honi shig mongolhuud. dandaa ar ovriin haalganii es surtahuungui nohduud
ichij uheechee bainga l iim asuudal gargah yum zagalmailsan etseg ni ENE PUrevsuren geech nuhur bodoo tegeed said maid zuvluh hiigeed ichih ugui ter uls ornuudaaraa donshuuchlaad yavaad bsan yostoi ichij uhmeer yum ulsaa bodohoo baijee ene turd bga muu nertenguudiin umnuus arga baragdah yum daa