НЭГНИЙГЭЭ ТҮШИХ НИНЖИН СЭТГЭЛТЭЙ ТҮМЭН ЦАГААНДАРИЙН АМЬДРАЛЫГ ЭРС ӨӨРЧИЛЛӨӨ.
Хоёр үрээ тэврээд хонох газаргүй явна гэсэн мэдээлэлийг аваад хар хурдаараа очсон тэр өдөр 24 хоногийн өмнө байлаа. Яах учраа мэдээгүй ч туслах ёстой гэсэн чин хүсэл байсан юм. Гэтэл сайхан сэтгэлт нэгэн сувилал ээж охидыг аваад ир гэснээр олон олон хүний тусламжийн цуваа 24 өдрийн туршид тасралтгүй үргэлжиллээ. Туслаж дэмжиж эд материалын болон мөнгөн хандив өргөсөн, эмчилгээ сувилагаа үзүүлсэн мөн үргэлж урам зориг хайрласан монголын бүх ард түмэндээ чин сэтгэлээсээ талархал илэрхийлэе.
Тухайн үед 4 ханатай хуучин гэрийн үнийг дотроо бодож явсан бол харин одоо бол хашаа байшин, 5 ханатай цоо шинэ гэр, эрүүл мэнд, ажил бүгд бүрдсэн дутуу зүйлгүй сайхан айл боллоо. Буянт хүмүүний буян заяа тэгширч булаг мэт ундарч байх болтугай. Эх орон минь энх тунх элгэн садан минь эрүүл байж ирээдүй хойч маань их зүйлсийг бүтээх болтугай.
САЙН ҮЙЛС БҮХЭН САЯ САЯАР ДЭЛГЭРЭХ БОЛТУГАЙ.
Хүндэтгэсэн: Итгэл сэтгэлийн гүүр сангийн тэргүүн Ц.Сувд-Эрдэнэ

Сэтгэгдэл ( 0 )