УИХ-ын гишүүн Г.Занданшатар өнөөдөр Говийн их баавгай "Мазаалай"-г хамгаалах төслийн багийн хамт олныг төрийн ордонд урьж, харилцан санал бодлоо солилцон уулзаж ярилцлаа.
Тэрээр уулзалтын үеэр хэлэхдээ:
Мазаалай гэх энэхүү амьтан дэлхийд нэн ховорт тооцогдож, устаж үгүй болох аюулын ирмэг дээр ирээд байгаа билээ. Иймээс миний бие УИХ-ын санаа сэтгэл нийлсэн 18 гишүүнтэй хамтран "мазаалай баавгай"-г хамгаалах лобби бүлэг байгуулан тодорхой арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Удахгүй бодит үр дүн гарна гэдэгт итгэлтэй байна.
Нийгмийн хариуцлагаа урамсарлан "Мазаалай баавгайг хамгаалах төслийг санаачлан хэрэгжүүлж байгаа болон тусалж дэмжиж буй Мобиком корпораци, Бодь групп,Худалдаа хөгжлийн банк болон бусад ТББ, хувь хүмүүс талархал илэрхийлье. Цаашид илүү өргөн хүрээнд хамтран ажиллацгаая гэлээ.
Сэтгэгдэл ( 1 )
ЭНЭНД ЭНЭНЭЭС ӨӨР ХИЙХ АЖИЛ ОЛДОХГҮЙ БАЙГАА ЮМ БАЙХДАА ЭНЭ ИХ СОНИН НӨХӨР ШҮ