65 ажлын байранд 1900 гаруй иргэн өрсөлдөж байна

2017 оны 04 сарын 18

Монгол Улсын Төрийн албаны зөвлөл Нийслэл дэх салбар зөвлөлтэй хамтран сонгон шалгаруулалт зохион байгуулж байгаа юм.

Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн гишүүн Б.Баатарзориг нийслэлийн Засаг даргын Тамгын газрын удирдлагууд болон Төрийн албаны зөвлөлийн нийслэл дэх Салбар зөвлөлийнхөнтэй уулзаж, төрийн албанд анх орох иргэдийн сонгон шалгаруулалтыг хууль эрх зүйн хүрээнд, нээлттэй, шударга зохион байгуулах талаар зөвлөмж өглөө.

Эл шалгаруулалтаар нийслэлийн нутгийн захиргааны 22 байгууллагын 65 ажлын байранд 1900 гаруй иргэн өрсөлдөхөөр бүртгүүлжээ. Тэдгээр иргэд хуваарийн дагуу Засгийн газрын XI байранд байрлах Төрийн албаны зөвлөлийн сургалтын танхимд өнөөдрөөс эхлэн шалгалтаа өгч байна.  Шалгалтад орох иргэд хуваариа Төрийн албаны зөвлөлийн CSC.GOV.MN сайтаас үзэж боломжтой юм. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top