Идэр суманд дахиад нэг хүн өөрийгөө шатааж амиа алдлаа

2017 оны 04 сарын 18

Энэ сарын 16-наас 17-нд шилжих шөнө 02.00-03.00 цагийн орчимд Завхан аймгийн Идэр сумын иргэн 46 настай Б гэгч эрэгтэй эзэнгүй байсан айлын гэрт шатаж, угаартсан байдалтай амь насаа алдсан харамсалтай хэрэг гарчээ. Гэрчүүдийн хэлснээр иргэн Б-г согтуу байсан бөгөөд эзэнгүй байсан айлын тооноор орж гэрийг нь галдан шатааж, өөрийнхөө амийг егүүтгэсэн байж магадгүй хэмээн хардаж байгаа аж.

Энэ талаар Албаны эх сурвалж " Ийм харамсалтай хэрэг гарсан нь үнэн. Гэрт нэг хүн унтаж байгаад шатсан гэх мэдээллийн дагуу аймгийн цагдаагийн байгууллагаас хэргийн газарт ажиллаж үзлэг хийж байна. Мөн гал гарсан нөхцөл шалтгааныг тодруулахаар ажиллаж байна.

Тамхины үнснээс үүссэн гал уу, цахилгаанаас болсон уу эсвэл ердийн галаас гарсан уу гэдгийг тогтоохоор ажиллаж байгаа" гэсэн юм. Хэдхэн хоногийн өмнө тус сумын иргэн мөн өөрийгөө шатааж амиа алдсан хэрэг гарсан. Энэ хэрэг намжаагүй байхад дахин хүн шатаж нас барсан хэрэг гарсан нь олны анхаарлыг татаад байгаа юм.

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Иргэн(27.123.214.125) 2025 оны 03 сарын 13

Наад гарчиг чинь дургуй хүргэхээр байна шүү. Нийгмийн сэтгэл зүй ийм байхад мөн өөрийгөө шатаасан төрийн сангийн мэргэжилтэн эмэгтэй ар гэрийнхэнд хүнд тусхаар байна шүү. Уншигчдийг өөртөө татах гэсэн наад балмал үйлдлээ таслан зогсоо News.Zindaa.mn хариуцлагаггүй хогнууд минь

1  |  0
Гарчиг гэж гарчиг юм(202.70.34.38) 2025 оны 03 сарын 13

Гарчигаа зөв өгөөчээ. Дахиад нэг хүн өөрийгөө шатаалаа гэдэг чинь юу гэсэн үг вэ. Санамсаргүй байдлаар л юм байна ш дээ

1  |  0
Top