Улаанбаатарт анхны бороо орлоо

Автор | Zindaa.mn
2017 оны 04 сарын 16

 Нийслэл Улаанбаатар хотод урьд шөнө анхны бороо орлоо. Өнөөдөр нийслэл хотод бага зэргийн хур тунадас орно гэж Ус цаг уурын газраас мэдээлж байна.

Мөн өнөөдөр нутгийн зүүн хагаст хур тунадас, нойтон цас орж цасан шуурга шуурахыг анхааруулж байна. Өнөөдөр Баруун аймгуудын нутгаар нутгаар үүлшинэ. Бусад нутгаар үүлэрхэг. Төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар хур тунадас, нойтон цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун аймгуудын нутгаар баруунаас, бусад нутгаар баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр, зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Өчигдөрөөс сэрүүсч Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндий, Хүрэн бэлчир, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар 3-8 градус, Алтайн өвөр говь болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 14-19 градус, бусад нутгаар 7-12 градус дулаан байна.

УЛААНБААТАРХОТ: Үүлэрхэг. Хур тунадас орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 4-9 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Өчигдөрөөс сэрүүсч 7-9 градус дулаан байна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top