Хэл ам дагуулсан СӨХ-ны Дээд зөвлөлийг Б.Саранчимэг удирдана

Автор | Zindaa.mn
2017 оны 04 сарын 15

90-ээд оны сүүлээр орон сууц бүрэн хувьцлагдаж эхэлснээр Сууц өмчлөгчдийн холбоо буюу СӨХ хэмээх хэл ам дагуулсан байгууллага анх үүд хаалгаа нээсэн гэж хэлж болно. Энэхүү ТББ-ыг тойрсон хэл ам, гомдол, шүүмжлэл өнөө хэр тасраагүй. 

 -СӨХ ямар учиртай байгууллага вэ?

СӨХ нь нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийг дундаа хамтран өмчлөх эрхийг хэрэгжүүлэх тухайн орон сууцны ашиглалтын хэвийн байдлыг хангахын сацуу сууц өмчлөгчдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах бүхий байгууллага юм. Өөрөөр хэлбэл оршин суугчдын тав тухтай амьдрах нөхцлийг гагцхүү СӨХ хангана. СӨХ-г хэн нэгэн эрх мэдэлтний ашиг сонирхлын дор биш чухамхүү тухайн нийтийн эзэмшлийн орон сууцны иргэдийн санал, хүсэл дор баталсны үндсэн дээр байгуулдаг . Тодруулж хэлбэл иргэд өөрсдийн амьдардаг орон сууцныхаа цэвэр орчин, аюулгүй байдлыг хангуулах үүднээс уг байгууллагыг сонгодог гэсэн үг юм.

Улсын хэмжээнд 800 гаруй СӨХ үйл ажиллагаа явуулж байгаагаас Улаанбаатар хотноо 400 гаруй нь байгаа тухай албаны статистик мэдээлэл байна. Энэ холбооны ах байгууллага болох 1999 онд байгууллагдаж байсан Монголын Сууц өмчлөгчдийн Дээд Зөвлөл гэж бас нэг байгууллага бий. Тус байгууллагыг нэлээдгүй олон жил удирдаж явсан хүн бол УИХ-ын гишүүн асан Д.Арвин. Гэвч энэ хугацаанд СӨХ-ны Дээд зөвлөл байнга хэл аманд өртөж, шүүхэд хүртэл хандаж байсан удаа бий.  Тэгвэл СӨХ-ны Дээд зөвлөл өчигдөр шинэхэн ерөнхийлөгчтэй болжээ. Тодруулбал УИХ-ын гишүүн Б.Саранчимэг удирдахаар болсон байна. 

-Шинээр СӨХ байгуулах

Орон сууцны шинэ хотхон, шинээр ашиглалтад орсон нийтийн зориулалттай орон сууцанд СӨХ байгуулах эрхийг зөвхөн тухайн хотхон, байрны оршин суугчид шийддэг учиртай.  Мөн тус байрыг ашиглалтанд хүлээн авсан , улсын комиссын акт гарсан байх зайлшгүй шаардлагатай.

Өөрөөр хэлбэл барилгын үндсэн болон туслах хийц, хэсэг, инженерийн байгууламж, шугам сүлжээ, гадна гэрэлтүүлэг, тохижилт, зам талбай, ногоон байгууламж бүрэн хийгдэж дууссан байх ёстой.  Мөн оршин суугчдын 70-аас доошгүй хувь нь худалдан авсан байрандаа нүүж ирсэн байхаас гадна оршин суугчдын ихэнх нь хууль дүрмийг нь судлан СӨХ байгуулахыг зөвшөөрсөн, тухайн хотхон, орон сууцанд СӨХ байгуулах санаачлагчдын хэсэг байгуулагдсан байх ёстой гэх мэт дээрх нөхцлүүдийг бүрэн хангасан тохиолдолд СӨХ байгуулах үндэс суурь нь бүрдэнэ гэсэн үг юм.  Тэгэхлээр хэн нэгний дур зоргоороо хаа хамаагүй байгуулчихдаг зүйл биш юм. 

СӨХ-г тойрсон гомдол шүүмжлэл  Сууц өмчлөгчдийн холбоог анх байгууллагдаж байсан тэртээгээс л,  гомдол, шүүмжлэл дагасаар энэ байдал нь аль хэдийнээ угшсан тогтолцоо болон хувирчээ.

ШӨХТГ-ын нэг байцаагчид дунджаар 10-15 СӨХ-тэй холбоотой гомдол ирдэг байна. Тэдгээр гомдлыг дотор нь задалж үзвэл:

-Байрны халаалт муу
-Цэвэрлэгээ хангалттай хийгддэггүй
-Их хэмжээний мөнгийг авдаг 

Мөн иргэдээс авсан мөнгөөр нүдэнд харагдаж, гарт баригдахаар ажлууд хийдэггүй гэх гомдлууд зонхилдог байна.

Нэг СӨХ жилд дунджаар 12-15 сая төгрөгийг иргэдийн халааснаас авдаг аж. Эцсийн зорилгодоо энэ их мөнгө тухайн орон сууцны урсгал зардал болоод цэвэр цэмцгэр байдлыг хангахад зориулагдах ёстой. Гэвч иргэдийн нүдний өмнө бодит байдал илхэн харагдана.

Би өөрийн амьдардаг байрыг жишээ болгон авч үзвэл засвар үйлчилгээнд-7728, халаалт- 28336,  лифт-3500, цэвэрлэгээ-6500,  хог-2500 төгрөгийг тус бүр сар өгдөг байх жишээний. Гэвч байрны маань цэвэрлэгээ, болоод бусад зүйлс хангалттай сайн уу гэвэл сэтгэл ханамж тийм ч өндөр биш.

Тэгвэл СӨХ-ны мөрдөх журмын тухайд зааснаар засвар үйлчилгээний хөлс 1м2 нь160-200 төгрөг, лифт нэгөрх-6000-8000, цэвэрлэгээ нэг өрх-300-4000,жижүүрийн хөлс нэг өрх-4000-5000 байна гэж тус тусад нь журамдаа тусгасан байдаг. Энэ стандарт тоонуудаас харьцуулж хийж хараарай. 

Гэвч СӨХ-ны  гомдлыг хаана шийдвэрлэх вэ гэдэг иргэний асуултанд “СӨХ бол иргэдийн байгууллага. Хэрэв СӨХ-ны дарга ажиллаж чадахгүй бол оршин суугчид хуралдаад даргаа чөлөөлж болно. СӨХ-ны асуудалд захиргаа оролцох эргүй байдаг. Учир нь төрийн бус байгууллагын үйл хэрэгт хөндлөнгөөс оролцож болохгүй. Тэд өөрсдийн гэсэн хуультай. Тэгэхээр иргэд СӨХ-г өөрсдөө томилдог болохоор хэрхэхээ ч иргэд өөрсдөө шийдэх учиртай.” гэж холбогдох мэргэжилтэн нь хариулсан байгаа юм.

Хэл ам гарган байж СӨХ-д мөнгө төлж байхаар СӨХ-гүй байвал ямар вэ.Боломжгүй зүйл. Учир нь нөгөө нийтийн эзэмшлийн байранд нь хэн нэгэн  дураараа дургиж дунд чөмгөө дундаа хийнэ гэдэг нь болох тодорхой. Цаашлаад лефт нь ажиллахгүй, хогондоо дарагдсан орцтой, гэрэлгүй бүүдгэр орчинтой, гаднаа ч суух сандалгүй, хазайсан мурийсан, хаалга үүд нь гажсан, ус алдсан тийм л дүр зураглалтай байна байх. Тэгэхээр энэ  байгууллагад хамгийн гол нь нэгдсэн бодлого дутагдаад байгаа юм. Шинэхэн ерөнхийлөгчтэй болсон тус байгууллага цаашид хэрхэн өөрчлөгдөхийг харах л үлдлээ. 

Б.Алтжин

Сэтгэгдэл ( 9 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
иргэн(202.9.42.193) 2025 оны 03 сарын 13

журмаас дээгүүр үнэлгээ тогтоогоод мөнгө аваад байгааг хэн хянаж арга хэмжээ авах вэ

1  |  0
зочин(202.9.43.24) 2025 оны 03 сарын 13

СӨХ-үүдийн үйл ажиллагаанд ялангуяа зарцуулалтыг сайн хянах СӨХ болгонд хяналт гэж байдаг боловч тэдгээр хүмүүс санхүүгийн мэдлэг байхгүй хүмүүс тул ямар Но- г илрүүлэх вэ дээ Мөнгө зарцуулалтыг 6 сар тутамд мэргэжлийн хүмүүс шалгаж хэвшүүлэх

1  |  0
зочин(202.9.43.24) 2025 оны 03 сарын 13

СӨХ-үүдийн үйл ажиллагаанд ялангуяа зарцуулалтыг сайн хянах СӨХ болгонд хяналт гэж байдаг боловч тэдгээр хүмүүс санхүүгийн мэдлэг байхгүй хүмүүс тул ямар Но- г илрүүлэх вэ дээ Мөнгө зарцуулалтыг 6 сар тутамд мэргэжлийн хүмүүс шалгаж хэвшүүлэх

1  |  0
зочин(202.9.43.24) 2025 оны 03 сарын 13

СӨХ-үүдийн үйл ажиллагаанд ялангуяа зарцуулалтыг сайн хянах СӨХ болгонд хяналт гэж байдаг боловч тэдгээр хүмүүс санхүүгийн мэдлэг байхгүй хүмүүс тул ямар Но- г илрүүлэх вэ дээ Мөнгө зарцуулалтыг 6 сар тутамд мэргэжлийн хүмүүс шалгаж хэвшүүлэх

1  |  0
Иргэн(202.9.41.146) 2025 оны 03 сарын 13

Өө энэ чинь манай хорооноос УИХ-д сонгогдсон авгай байна. Цахиур СӨХ-ийг сайн шалгаарай. Юу ч хийхгүй мөртөө баахан мөнгө авдаг өөрсдөө хийгээгүй ажилдаа баахан мөнгө зарсан тайлан гаргадаг газар даа

1  |  0
Хөлсөө тогтмол төлөв(202.9.41.146) 2025 оны 03 сарын 13

Заа бас юм хийдэггүй нэг байрнаас хөлсөө төлөөгүй ганц хоёр айлыг бүхэл байраар нь хамруулан хөлсөө төлдөггүй мэт ярьж баахан мөнгө аваад тэрийгээ өөрөө цусалдаг СӨХ, СӨХ-ийн дарга хэрүүлч авгай нарын аманд багтаж байдаг БХБЯ-ны хөөрхийлөлтөй комиссийн ажлын үр дүн энэ үү? СӨХ-ийгөө яая гэж байхад юун бас Дээд зөвлөл тэр хогоор чинь яадгийн арил цаашаа

1  |  0
Баадай(150.129.140.203) 2025 оны 03 сарын 13

Ёстой зөв хүнээ тавьжээ. Энэ хүүхэн чинь Үндэсний цэцэрлэгт хүрээлэнг босгож өдий зэрэгт хүргэсэн. Ажил хэрэгч хүн өайна лээ. Ашгүй СӨХ гэж хүний мөнгө зүгээр суугаад авч байдаг улсын ажлыг сайжруулах байх. Амжилт хүсье

1  |  0
Tuya(103.57.94.64) 2025 оны 03 сарын 13

SOH-gui baij uzsen. Huduu gadaanaas irj bair suutsand orson humuus estoi neg ballaad haysan da. Zugeer l hogiin bunker, gadaa jorlon, uvguntiinhnii ger oron bolson do 24 jil amidarsan bair maani.

1  |  0
zochin(103.57.92.114) 2025 оны 03 сарын 13

Oo zaa za burmoson ustgaad tatan buulgahgui yuasan yum be. Oron suutsnii 1m2-aas avah une 200-s ih baij herhevch bolohgui huuliar batlaj ogoh heregtei. SOH nuser oron tootoi baih shaardlaggui. bid bank,saytan bish shuu.

1  |  0
Top