Зүүн Тиморын цагаачдыг нутагтаа оруулахыг Австралиас шаардлаа

Автор | Zindaa.mn
2017 оны 04 сарын 15

Зүүн Тиморын Ерөнхийлөгч Жозе Рамуш Герта Австрали улс нутгийнх нь иргэдэд ихэд таагүй хандаж байгааг зэмлэн буруушаалаа. Зүүн Тимороос ирсэн цагаачдыг Австрали улс нутагдаа оруулдаггүй юм байна. Тэрбээр “БНСУ, Их Британи зэрэг өндөр хөгжилтэй улсууд манай улсаас ажилчид олноор авч ажиллуулдаг байхад Австрали эдгээр улсын жишээг дагах ёстой” гэх мэтээр зэмлэж, зэмлэж “Австрали улс Зүүн Тиморчуудад хаалгаа хялбархан нээдэг болно гэдэгт найдаж байна” гэснээр үгээ өндөрлүүлжээ.  

 

С.Төгөлдөр

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top