Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тогтоолын дагуу өнөөдрөөс эхлэн 08:00-20.00 цагийн хооронд автомашины улсын дугаарын хязгаарлалт зуны цагийн бүсчлэлд шилжиж байна.
Тодруулбал, Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2014 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 225 тоот тогтоолоор улсын дугаарын хязгаарлалтын цагийн хуваарь, замын бүсчлэлд өөрчлөлт оруулсан юм.
Уг шийдвэрээр дугаарын хязгаарлалтын цагийн хуваарийг улирал хамаарахгүй 08.00-20.00 цаг болгон өөрчилж, замын бүсчлэлийн хамрах хүрээг өвлийн улиралд багасгаж, зуны улиралд тэлэхээр зохицуулалт хийсэн. Үүний дагуу 04 дүгээр сарын 15-наас 10 сарын 15-ны өдөр хүртэл дугаарын хязгаарлалтын зуны цагийн хуваарьт шилжих юм.

Д.Тамир

Сэтгэгдэл ( 2 )
120, тэц 4, 7 буудлаас хойш замуудыг нээж зарим газарт гадагшаа гарах замд зөвшөөрөл олгох шаардлагатай. Хотын хөдөлгөөнийг түгжрэлгүй болгох нь гол зорилго баймаар байхад иргэдийнг хөл хориод торгох нь гол юм шиг хэдэн цагдаа шонгийн модны ард нуугдаад гэнэт гарч ирж торгож төсөв бүрдүүлэх нь иргэнээ гэдэг иргэний нийгэм үү аль эсвэл иргэдээ дарамтлах цагдаагийн хараат нийгэм үү гудамжны цагдааг тоолох юм бол онц байдал зарласан улс шиг санагдах юм
120 мянгатаас яармаг явах хоосон замыг хязгаарлаж яадаг байна аа.... бэлх дамба 7 буудал гэх шиг ... торгуулийн мөнгө нь хэрэгтэй болоод байгаа юм уу