Сонгинохайрхан дүүргийн нэгдүгээр хороололд Соёмбо кино театрын чанх ард талын обьектод томоохон хэмжээний гал гарч байна. Галын тархалт нилээн хүчтэй байж дээвэр нь нурсан гэнэ. Гал унтраах ангийн бие бүрэлдэхүүн галыг унтраахаар ажиллаж байна гэж нэгэн уншигч бидэнд мэдээллээ. Галын шалтгаан нөхцлийн талаар холбогдох байгууллагын мэдээллийг эргэн хүргэх болно.

Ц.Шийрэв

Сэтгэгдэл ( 1 )
baiguulamj geed Mongol ug bhad..