Өмнөд Солонгос улсын Кёнги дүүргийн цагдаагийн газраас тус дүүрэгт гурван хүүхдийн ээж, 35 настай Монгол эмэгтэй А-г шалгаж эхэлжээ.
Тэрээр есөн сарын өмнө тус дүүрэгт нүүж ирсэн юм байна. Түүний 12, 13 настай хоёр хүүгийн сурдаг сургуулийн багш, удирдлагууд нь тэдгээр хүүхдүүд хичээлээ олон удаа тасалж, хиртэй бохир хувцас өмсч, гэдэс өлсгөлөн байхыг анзаарсан ажээ. Сургуулийн удирдлага энэ тухай дүүргийн цагдаагийн газарт хандаж "Манай сургуулийн сурагчид гэр бүлийн хүчирхийлэл өртсөн эсвэл эцэг, эхийн асран хамгааллыг авч чадахгүй байх магадлалтай байгааг шалгаж өгнө үү" гэсэн хүсэлт гаргасан байна.
Ингээд өнгөрсөн удаа Монгол эмэгтэйн гэрт цагдаагийн ажилтнууд, сургуулийн багш болон дүүргийн нийгмийн халамжийн албаны ажилтнууд очиж, бодит байдалтай газар дээр нь танилцсан байна.
Шалгалтын явцад Монгол эмэгтэй А нь архидан согтууруулах ундааг байнга хэрэглэдэг бөгөөд 12, 13 настай хоёр хүү болон 4 настай охиноо орхин хэдэн өдөр гэртээ очилгүй архидан согтуурдаг байсанг илрүүлжээ. Тэрээр эхийн халамж үзүүлээгүй удсанаас гурван хүүхэд нь хог новш, жоом зэргээр дүүрсэн эмх замбараагүй хогон дунд амьдарч байсан бөгөөд ээж нь гэртээ ирээгүй үед хичээлдээ явцгаадаггүй байсан байна.
Кёнги дүүргийн цагдаагийн газраас Монгол эмэгтэйг үр хүүхдээ aсарч хамгаалах үүргээ биелүүлээгүй хэргээр шалгаж эхэлсэн бол дүүргийн нийгмийн халамжийн албаны ажилтнууд түүний гэр бүлд нийгмийн халамж үзүүлэх, эдийн засгийн хувьд тусалж дэмжих, сэтгэл санааны дэмжлэг үзүүлэх тусгай хөтөлбөрт хамруулах зэрэг ажлуудыг хийхээр болжээ.
Ц.Шийрэв

Сэтгэгдэл ( 17 )
uaj iigeed ajil oldmoor l uym arcnaagyi uymnuud arxidaxaa bolicnoosoi uamar mongold amidarcn bga binsde
Hudlaa bhoo. Mongolin sonin swtgul baitugai tv n mede hudla orchulj hudla niitlel ih oruuldag yum bnale
Hudlaa bhoo. Mongolin sonin swtgul baitugai tv n mede hudla orchulj hudla niitlel ih oruuldag yum bnale
Muu lalar chn ymr mngld bga yu hvvhdee olsgood budaa yhuu de
Aimshigtai
Yg unendee bol ene emegtei archaagui hun zovlon tuulssn bish jargal n ddndsen. Heterhii ih arhi uudagt baigaa yumaa. Er n solongoschuud huuhdiin tuluu mash ih anhaaral tavidag. Ene emegtei uuruus n bolj baigaa yum. Bid neg gazar amdardag .
Hunii nutagt neree bodohgui dee busgui mini. Ajil oldohgui hetsuu bgad huuhdee olsgoj bga bol oilgohson arhi uugaad huuhdee olsgono gedeg l utgagui bna daa
Hunii nutagt neree bodohgui dee busgui mini. Ajil oldohgui hetsuu bgad huuhdee olsgoj bga bol oilgohson arhi uugaad huuhdee olsgono gedeg l utgagui bna daa
Энэ зарим нэг хүүхнүүд арчаагүй юм аа. Тийм сайхан газар амьдарч байж архи дарс уухгүй ажил хийгээд хэдэн хүүхдээ дутаахгүй амьдраад байж болно доо. Монголд бол хийе гэсэн ч хийх юм нь олдохгүй хэцүү байдаг шүү.
Сургуулийн багш хүмүүс ийм л байдаг юм байна даа. Энэ эмэгтэйн амьдрал монголд байдаг л дүр зураг байна. Мюонголын элчин анхаарч байгаа гэдэгт итгэж байна
Азтай хүүхдүүд байна. Монголд иймэрхүү амьдрал зөндөө байсаар байсан цаашдаа амархан өөрчлөгдөнө гэж бодохгүй байна. ТӨРИЙН АЖИЛТНУУД ЮУ ХИЙГЭЭД БАЙДАГ НЬ ОЙЛГОМЖГҮЙ. ИХ ОЛОН ХҮН АЖИЛЛАДАГ ГЭЖ СОНСОГДОХ ЮМ. ХОЙНООСОО Ч САЛЖ ЧАДАХГҮЙ ЮМ ДАА
Бас ч гэж азтай хүүхдүүд юмаа. Хүний төлөө гэсэн сэтгэлтэй хүмүүсийн дунд байдаг нь. Гэвч ээж хүүхдүүдээ өөрөө хамт байж өсгөхгүй бол замд нь ямар ч санаа бодолтой хүмүүс таарахыг хэн мэдлээ. Одоо энэ цаг үед. ..
хүний газар нэг монголын маань амьдралд хэцүү асуудал тулгарсан юм бишүү? манай элчин энэ тэрүүд анхаарах бизээ
хүний газар нэг монголын маань амьдралд хэцүү асуудал тулгарсан юм бишүү? манай элчин энэ тэрүүд анхаарах бизээ
соёлтой хүний төлөа орон гэж өөр юмаа ёстой баярламаар хүнд юу ч тохиолдож болно