Шархадсан цэргийн алба хаагчдын БИЕ САЙЖИРЧ БАЙНА

Автор | Zindaa.mn
2017 оны 04 сарын 13

Зэвсэгт хүчний Сургалтын нэгдсэн төвийн байрлалын район Төв аймгийн Алтанбулаг сумын Очир толгой орчимд 2017 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр байлдааны буудлагатай тактикийн хээрийн сургуулийн бэлтгэлийг хангах үед гарсан ослын улмаас шархадсан цэргийн алба хаагчдын биеийн байдал сайжирчээ.

Өчигдөр буюу 2017 оны 4 дүгээр сарын 12-ны 19.00 цагийн орчимд О.Ууганбаяр, Л.Очирбат, Ж.Баднаанямбуу нарын 3 цэргийн алба хаагч, 4 дүгээр сарын 13-ны 11.00 цагт Б.Цэндсүрэн, П.Пүрэвжав, Т.Анхбаяр нарын 3, нийт зургаан цэргийн алба хаагч эмчийн байнгын хяналтанд эмнэлгээс гарсан байна.

Эрчимт эмчилгээ, яаралтай тусламжийн тасагт хэвтэн эмчлүүлж байгаа Б.Тэмүүжин, П.Данзанравжаа нарын биеийн байдал тогтвортой байгаа бөгөөд П.Данзанравжааг энгийн тасагт шилжүүлээд байгаа аж.

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top