УИХ-ын Төсвийн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ.
Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн З.Нарантуяа хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан "Хос тэжээлт автомашин, шингэрүүлсэн хийгээр ажилладаг автомашин, цахилгаан тэжээлт машиныг өмнө нь онцгой албан татвараас 100 хувь чөлөөлдөг байсныг өөрчилж 50 хувь чөлөөлнө гэж тусгасан байна. Ингэснээр улсын төсөвт хичнээн төгрөг төвлөрөх боломжтой вэ? хэмээн асуув.
Үүний дараа УИХ-ын гишүүн, төсвийн байнгын хорооны дарга Ч.Хүрэлбаатар "Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Нямаа байнгын хорооны хуралдаанд сууж баймаар байна. Төсвийн хэлэлцүүлгийн явцыг мэдэхгүй байж оруулж ирсэн төслөө яаж ажил хэрэг болгох юм. Төрийн нарийн бичгийн дарга болсноосоо хойш зугтааж байна. Эсвэл Их хурлаас зугтаах юм хийчихсэн юм уу хэмээгээд З.Нарантуяагийн асуултад Б.Чойжилсүрэн өөрөө хариул" гэв. Сангийн сайд Б.Чойжилсүрэн хариуд нь "Манай ажлын хэсгийн төсвийн орлогийн хэлтсийн дарга н.Алтанзул хариулна" хэмээн өөрөөсөө холдуулахад Ч.Хүрэлбаатар гишүүн Б.Чойжилсүрэн сайдыг хариулахыг үүрэгдэв. Гэвч дээрх асуулт Сангийн сайдыг ихэд сандаргасан бололтой. Төсвийн орлогийн хэлтсийн даргаасаа тусламж хүсч нэг өгүүлбэр эвлүүлэн хэлсэн тэрбээр "Хос тэжээлт автомашин, шингэрүүлсэн хийгээр ажилладаг автомашин, цахилгаан тэжээлт машинд 50 хувийн татвар ноогдуулснаар 32.3 тэрбум төгрөгийн орлогыг төсөвт цуглуулахаар тооцсон байгаа” хэмээн ихэд сандран хариулсан юм.
Б.Алтжин

Сэтгэгдэл ( 3 )
Ийм сайн сангийн сайд томилсныхоо төлөө МАН-ын нэр хүнд сүүлийн хэдэн сар та ралтгүй уналаа ОУВС-ын хөтөлбөрт орсноо зөв тайлбарлаж чадахгүй мөн ядуу,богино настая иргэдийнхээ тэтгэврийн насыг нэмж ,иргэд компаниудынхаа кармааг ухах үйлдэл хийснийхээ төлөө МАН ерөнхийлөгчийн сонгуульд унах нь тодорхой боллоо (Би 58 настай ман-ын дэмжигч энэ сонгуульд ман-ын төлөө яавч өгөхгүй )Энэ хүн үүргээ сайн гүйцэтгэлээ намаа сайн хорлолоо одоо огцруулдаа Наад Хүрлээ,Даваасүрэн 2 чинь хамаагүй дээр.Олон сонгуульд унахаасаа сэргийлье гэвэл нэн даруй зайлуул.
Сангийн сайд энэ нехрийг огцруулсан нь дээр байх! Монгол улсын Yндэсний аюулгуй байдалд ноцтой хор хенеел болох бодлого явуулаад байгаа юмшигээ?! Батлан хамгаалах, хилийн цэрэг, Онцгой байдлын болоод дотоодын цэргийн тесвийг хасна гэдэг чинь л маш аюул дагуулах асуудалшуудээ! Ер нь энэ нехер хэний талд сайдын ажил хийгээд байгааг УИХ дээр асуумаар юм! Цэргийг мянган едер тэжээж нэг едер хэрэглэдэг гэдэг.
Ямар компютер биш дээ улсын хэмжээний бүх салбарын санхүүгийн тооцоогоо тэр бүр мэдэхгүй санахгүй байж болно үүнд нэг их ач холбогдол өгч буруутгаж сүржигнээд яанаа. Хүниий алдаан дээр дөрөөлж доош хийх гэж яадахийм. Харин Сангийн сайд батлан хамгаалах зардал танаж муйхарласан нь хамгийн байж боломгүй ноцтой алдаа. Хэмнэх нэрээр зарах ёстой зүйлээ хасна гэдэг байж боломгүй алдаа. Цэргийг 3 жил тэжээж 1 өдөр хэрэглэх гэдэг үг байдаг даа