Нас залуу цус шингэн жинхэнэ гялалзсан 33 насыг тэрэг шиг дайрч явсан үе минь байлаа. Гэр бүлийн амьдрал зохиосон хоёр сайхан хүү охинтой бусдын амьдрал шиг эхнэр маань үглээстэй хэрэндээл өөрийгөө болгоод байна да гэсэн сэтгэл бахдалтай бусад шиг л ажлын бүсгүйтээ сэм харц шидээстэй байсан цаг хэд хэдэн үдэш ажлаараа наргиж цэнгэх үед бага багаар ойртоод л нэг удаагийнх дээр бид хоёр 12 гэж гараад хоёр цаг хүртэл буудалд байж гарсан юм.
Юу болсон тодорхой, би ч эрүүлдээ их л гэмшиж хэсэгтэй л бөнжигнөж гүйсэн ч нууц явдал маань ахих хүсэл угаасаа нэг тэгсэн л бол төрдөг юм билээ.
Бид ахин хэд хэд сэм уулзсан нөгөө эмэгтэй нэг л өдөр болих шийдвэр гаргахад би цочирдсонгүй өөр бүсгүйг хайж эхлэв. Эхнэр маань эмэгтэй хүний зөн совин байдаг уу нэг л хардаж уурлах нь ихсэж тэр нь надад төвөгтэй санагдаж хэрүүл тасрахаа байв. Надад нэг удаагийнх, нэлээн хэдэн удаагийнх гээд л зөндөө л бүсгүйчүүд ар араасаа гар ч ирж л байв. Яасан ч тэнэг байсан юм бэ дээ. Хэн нэгэн надад хэлээд, заагаад өгдөг байсан ч болоосой. Би ч өөртөө улам итгэлтэй болж, дөнгөж 20 гарч яваа 10 нас дүү охинд дурлаж орхив.
Надаас туж мөнгө авч дуртай бүхнээ авч, баярлаж хөөрөөд л би ч баяртай л байв. Адын бодол орж ирсэн нь гоё залуу охинтой сууя гээд л хэрүүл уруултай гэрээ хаяад гарлаа. Үнэндээ эхнэрээ нэг өрөвдсөн ч над шиг хүн хүлээж амьдарснаас хэрүүл уруулгүй, би байхгүй байсан дээр гэж бодов. Ёстой намайг тэр л үед лантуугаар цохиод өгөхгүйдээ... Тэгээд л нэг өрөө байр түр хөлсөлж, нөгөө охинтойгоо амьдардаг баатар болдын тэнэг шүү дээ, эрчүүд хардаад л өөрийнхөөрөө байлгах юм шиг бодож, манай хүүхний явдал суудал дийлдэхээ байж хоол унд бас гадуур идээд болоод байтал цэвэр хувцасгүй, тохигүй байшин, хүүхдүүдээ голдоо ортол санаж, эхнэрээ ч юу хийж байгаа бол мэтээр бодож яг тэр үед санаад л байсан юм билээ.
Худлаа л хүүхдүүд яаж байна гэж бардам царайлж утсаар ярьж байв. Эхнэрийн эхэн үеийн галзуу солиот шиг уурлаж байсныг дурссангүй шүү. Тэгээд л цалингаасаа хүүхдүүдийн төлбөр хийдэг дээр байрны түрээс, тог цахилгаан гээд хангалттай хүрдэг байснаа болив. Мэдээж нөгөө ханилах гэсэн охин маань намайг голж эхлэх нь тэр, ирэхээ ч байв, би ухаан суув... хнн ямар юмны ухаан байхав бөөн юм болж эхнэр уучлав, би урьдынх шигээ диваан голлож, хоол нэхэж, гэртээ би дураараа байна гэж эхнэрээ загнаад л сууж байх шиг санаж л дээ гонж нэг итгэл алдсан амьдрал урьдынх шигээ болоход маш их хугацаа, хөдөлмөр зарцуулдаг юм билээ. Хааяа тэвчихээ байна, за тэгж тэгж арай гайгүй болж эхнэр ч тэр тухай ярих нь багасаж би ч жинхэнэ үнэнч нөхрийн үлгэрийг үзүүлж амьдарч байв.
Бас л нэг хүүхэн таалагдаад эхлэв. Ханд өгсөн нааштай байна, бүгдийг нарийн тооцож маш цэвэрхэн явалдав. Сайхан байлаа эрчүүд ойлгож байгаа байх гэтэл миний хамгийн том алдаа тэр үед л гарсан юм. Эхнэр мэдсэн, нэг уучилсан хүн хоёр дахиа уучилсангүй. Гэрт хашигчиж байхад хүүхдүүд ч сонсов, бага охин ирж намайг зодож, өшиглөөд хүү маань юу ч хэлсэнгүй өрөөндөө ороод би ч утгаараа хөөгдөж, хамаг хар ангал маань нээгдсэн юм билээ...
Би ч салав, дураараа олон охидтой уулзаж шөнийн цэнгээний газрын тавилга, охидын эрлэг болж ажил ч амжилттай явлаа. Урьд нь амьдрал зохиосон хүн чин ганц бие бардам хүүхэнтэй амьдрана гэж байхгүйн билээ. Тэгээд нэг охинтой эмэгтэйтэй хамт амьдардаг болов, хувцас цэвэр, хоол ундтай одоо л нэг нуруу тэнийв ч тэр бүсгүйн охиныг баярлах, инээх бүрт өөрийн минь хүүхдүүд илүү ихээр бодогдож тэднийгээ өрөвдөж уулзмаар санагддаг болсон нь шинэ эхнэрт маань таалагдсангүй. Гэвч би улам гөжүүдэлж, хүн чинь явж явж үр хүүхдэдээ л хайртай юм билээ. Хаяад явж чадах ч гэсэн хүүхдүүд намайг уучлаагүй. Охин минь одоо л хаа нэг утсаар ярьдаг. Шинэ эхнэр надад хүүхэд гаргаж өгсөнгүй, бид хоёр жил ч бололгүй салсан. Би ч өөртөө арчаатай болж эмэгтэй хүний халамж үгүйлэхээ нэгэнт байжээ... Эхнэр одоо 40 гарч, ганцаараа хүүхдүүдээрээ хүрээлүүлээд л уулздаг хар юм бий л байх. Би л харин 50 хүрж байж нусаа хацартаа нааж байгаа юм даа. Одоо бол би эмэгтэй хүнд итгэдэггүй тэднийг бараг л уншина. Өвдөж хэвтээд үхсэн байхад ч намайг сарын дараа л олох байх. Бусад шиг ач, зээгээ харж гэр бүлийн хаанаас ч олдомгүй үнэ цэнийг найзуудын амьдралаас л харж, атаархаж нэг тийм ямар ч утгагүй амьдралд ирчихээд байгаа юм. Жаргаж зугаацсан жил нь тав байлаа ч ганцаардаж, харамсаж, зовж шаналсан жил минь одоогоор 15 цаашид ч үргэлжлэх байх. 30хан насны эхнэрийн үглэх хамгийн сайхан, зөвхөн намайг бодсон үглэлт байсныг, хүүхдүүд уйлалдах тэр мөч одоо ч би өөрийгөө харааж, нулимс урсаж сууна. Яасан ч тэнэг байж, буцаад тэр л үедээ очдогсон бол аав нь, өвөө нь бүх цаг хугацааг зөвхөн та нартаа л зориулна аа. Азгүй би ачаа ч хараагүй, хнн хохь чинь намайг уучлаарай хань минь, үр хүүхдүүд минь. Би тэр л гарч явсан тэнэглэлийнхээ горыг одоо хүртэл амсаж явна. Үүнийг бичсэн шалтгаан нь тэртээ тэргүй би хохирсон дууссан хүн, олон хүн миний алдааг над шиг давтаж байгааг би өөрийнхөө нүдээр харж байгаа. Хаана юунд хүрдэг вэ гэдгийг мэдээсэй гэж хүссэндээ ийм их цаг гаргаж бичлээ. Монголд удаагүй болохоор найруулга юм зумын алдаа байж магадгүй хуруу бүдүүдээд зарим үсгээ онож дарахгүй байна ойлгоорой. Олон хүнд хүргэж уншуулаарай, тэр үед надад хэлээд өгөх хэн ч байгаагүй...
Эх сурвалж: Сэтгэлзүйч Ж.Үйлст
Сэтгэгдэл ( 15 )
Дуэрсэн завхай гар юм бишуу (уучлаарай) арай ч дээ. Чиний хуухдууд бол зувхэн чамайг гэж энэ амьдралд ирсэн хумуус. Тийм бхад чи хаяад бугсний хуухэн эргуулээд явдаг. Адгийн новш шаар. Уэ ийм адгийн нлвш шаарнууд олон болсондоо.. ажлаар дуэрэн л бна эр нь ч эм нь ч
Эрчүүд ганц нэг алддаг. Энэ нь эрчүүдийн амьдралд заавал дайраад өнгөрөх үе юм шиг байгаан.Алдаагаа ухамсарлаад гэмшээд ямар их өөр болж гэр бүлээ эхнэрээ урьдынхаасаа илүү хайрладаг болдог юм билээ..Харин энд бичсэн хүн завхай явдалтай юм байнөөө.Төрөлхийн завхай зайдан явдалтай эр эмс байдагийн.Өөрөө болохгүй гэж бодсонч төрөлхийн араншин гэж байх.
Яг үнэн авгай, гэр бүлээсээ өөр юм хараад тэр нь өөрт нь хань болох юм шиг хайртай дотны бүх хүний гомдоогоод яваад өгдөг тэгснээ хэдэн сарын дараа гүйгээд ирдэг өөрөө өөрийнхөө гараар амьдралаа сүйрүүлээд хаядаг.Үүнийгээ ерөөсөө ойлгодоггүй тэгээд насны эцэст хэнд ч хэрэггүй хог шаар болоод үлддэг...
heneer heluuleh gesen amitan be? ehner chin heleed bsniig uglej bn gej bodood ul oishooson bn. Ugasa uhaangui hun bn l da.
БҮХ ХҮМҮҮС 5 ДАХИН УНШААСАЙ ГЭЖ
Shagdaruud ch duuren bolj dee uuniig unshaad 2 gsn hun oilgoosoi doo yag yavaldaj bhdaa barigdsaniihaa daraa ch oilgodoggui yum shig bgaan amidrald gantsaardaad ireheeree l oilgodog yum shig bgaan ur huuhdiinhee elgiig hataaj jargana gj yu bhv dee gedgiig erchuud yagaad oilgodoggui yum boloo zuvhun unuudruuruu setgeed l aashtai huuhnees salj nyalganasan huuhen ruu ni yavdag medeej chamd ugsun hairaa doromjluulsan hun chamd hairtai l bol uurlaj gomdoh ni todorhoi shuu dee iim ued ni hanidaa hairtaigaa ulam iluu hairlaj batlah yum bol uridiinhaasaa ch iluu saihan boloh bolomjtoi shuu dee
mash nuutsaar tseverhen hiih heregtei
Чи найз нөхөдгүй зочигдуу юм бна.тэгэхээр хэн чиний хажуугаас хэлж өгөх вэ дээ.
Оройтсон бороо, оройтсон ухаарлаа гэж. .
ЗАВХАЙРАЛ ТЭНЭГЛЭЛ ЯГ ИЙМ ЮМАНД ХҮРГЭДЭГ ЮМ НЭГ ШӨНИЙН ЖАРГАЛ НЭГ НАСНЫ ЗОВЛОН БОЛНОО ГЭЖ ХОНОГИЙН ХООЛГҮЙ Ч ГЭСЭН ГЭРЭЭ ЦЭВЭРЛЭЭД БАЙГАА ТАЛХАА ХУВААЖ ИДЭЭД ЯВАХ ШИГ САЙХАН ЮМ ХААНА БАЙНА АЛАГ ҮРЭЭ БҮҮ ӨНЧИРҮҮЛ АНХНЫ ХАНИАСАА БҮҮ САЛ ГЭЖ,........................ ЯГ ҮНЭН ҮГ 2 дахь 3 дахь амьдрал гэж байх ч ХЭЗЭЭ Ч АЗ ЖАРГАЛ САЙН САЙХНЫГ АВЧИРДАГГҮЙ юм шүү