ОХУ-ын Элчин сайдыг Туркэд хөнөөсөн явдал саяхан гарч, дэлхий нийтийг цочроосон билээ. Тэгвэл Египет дэх ОХУ-ын ЭСЯ тус улсад оршин суугаа өөрийн улсын харьяат иргэддээ эх орондоо буцах сануулгыг өгч эхэллээ. Энэ тухай консул Шамиль Утоев мэдэгдсэн байна. Учир нь тус улсад өрнөж буй төр засгийн эсрэг хөдөлгөөн эрчимжиж байгаагаас үүдэлтэй ийм сануулга гаргажээ.
С.Төгөлдөр

Сэтгэгдэл ( 0 )