Гранат дэлбэрэх хүртлээ доройтсон Зэвсэгт хүчинд юу нүүрлэнэ вэ

2017 оны 04 сарын 12

Өчигдөр буюу 2017 оны 4дүгээрсар 11-ний 17:40 цагийн орчим ЗХ-нй сургалтын төв болох Улаанбаатар хотоос 50 км зайд орших Тавантолгой дахь баазад ЗХ-ий 311, 350 дугаар ангийнхан байлдааны дадлага хийж байх үед гранат дэлбэрчээ. Гранат дэлбэрэх явцад ахлагч А, М нар газар дээрээ нас барж, 8 хүн шархадсан харамсалтай хэрэг гарчээ. Осол болсон даруйд яаралтай тусламж үзүүлж, Цэргийн нэгдсэн төв эмнэлэгт шархадсан цэргүүдийг авчирч, 2 цэрэгт яаралтай хагалгаа хийсэн байна. Энэ талаар ЗХЖШ-ын орлогч дарга, генерал Ж.Бадамбазар мэдээлэл хийв.

Тэгвэл энэхүү харамсалтай хэргийн талаар сошл медиа тэр чигээрээ шуугиж, харамсаж, халаглаж, буруутанг хайж эхэлжээ. Хариуцлага гээч ухагдахуун энэ салбарт үгүй болсны жишээ энэ болов. Тэр дундаа хамгийн хариуцлагатай, хамгийн өндөр зохион байгуулалттай байх ёстой зэвсэгт хүчинд өнөөдөр ийм байдалтай болсонд олон нийт дургүйцлээ илэрхийлж байна. Монгол Улсын Ерөнхийлөгч зэвсэгт хүчний Ерөнхий командлагчаар ажилладаг бөгөөд энэ хүн энэ салбарт хийгддэг бүхий л томилгоо, халаа сэлгээг хийж, хянадаг. Өнгөрөгч 2015 оны 6 сард Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга, дэслэгч генерал Ц.Бямбажав өөрийн хүсэлтээр албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлт гаргасан гэсэн тул Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж бүрэн эрхийнхээ “буян”-аар Зэвсэгт хүчний Жанжин штабын Цэргийн хангалт, үйлчилгээний газрын дарга, бригадын генерал Д.Даваа гэх нутгийн хүнийг Зэвсэгт хүчний Жанжин штабын даргын албан тушаалд томилуулж байжээ. Д.Даваа нь Ховд аймгийн харъяат бөгөөд эрхэм Ерөнхийлөгчтэй нэг нутаг гэдгээрээ ар тал, хоол хүнс хангамж хариуцдаг ажлаасаа Жанжин штабын даргын сэнтийд суусан нь тэр. Насаараа “гал тогоо”-той зууралдаж яваад Жанжин штабыг толгойлуулсан Д.Даваа генералын томилгоо байлдааны бэлэн байдал гэдэг хоолны орц цуглуулахаас өөр учраас хүний аминд хүртлээ доройтчихож гэж эрхэм Ерөнхийлөгчийн тархинд буусан эсэх нь эргэлзээтэй.

Учир нь “Буцах бэрд үнээ тугал нийлэх хэний хамаатай” билээ дээ. Хоёр сарын дараа халаагаа өгөх түүнд ханатлаа хуваалцах “Эрдэнэтийг булаалгачихлаа” гэж санаа тавихаас чухал ажил байхаа больсон хойно. Тэгээд ч “энэ салбарт халаа сэлгээ хийх нь халгаатай гэдгийг Б.Бат-Эрдэнээс авахуулаад олон гишүүд сануулж байж. Тэр бүү хэл Д.Даваа генералыг санал болгох үед УИХ-ын чуулган дээр Г.Баярсайхан гишүүн үүнийг тод томруун сануулан хэлж байж дээ.

 Анхнаасаа улстөржиж, самарч болдоггүй чухал салбарт ийнхүү нэгдүгээр хүн гар дүрж, адаг сүүлд нь хойд эцгийн дүрээр хандсанаас болж, хариуцлага суларч, эрдэнэт хүний аминд хүрчихэж байгааг эрх биш тунгаах цаг болсон мэт санагдана.

Өөрийн тань хүүхэд нь мандаж, энхийг сахиулагчдын дунд одын дүрээр намирч явахад ардын хүүхэд сургалтын үед амиа алддаг цөвүүн цаг ирсэнийг одоогоор буучихаагүй эрхэм Ерөнхийлөгчид сануулчихмаар. Эс бөгөөс энэ салбарт итгэх ардын итгэл алдарч, эх орноо гэх монгол цэргийн бахархал үгүй болж, хүний амь албан тушаалын наймааны золиос болж, үндэсний аюулгүй байдалд заналхийлэх нь байна.

 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Байлдагч(147.46.237.109) 2025 оны 03 сарын 13

хоосон буу харин жилд нэг дуугарнаа гэж. Сүржигнэх хэрэг байхгүй. Гэрийн явган хэрүүл биш буу зэвсэг чинь тоглоом биш эх цагын ганц алдааг ингэж сүржигнэх хэрэггүй. Шууд нам нуугаад өнгөрөхгүй манайхан нээрээ захын гөлөг энийг олгож хуцнаа одоо.

1  |  0
Zochin(103.206.195.163) 2025 оны 03 сарын 13

Za surtei sh de. ali ch ulsiin armid iimerxuu yavdal garch l bdag. Unexeer xaralsaltai ch gesen uunees bolod buxel buten salbariig doosh xiix xereggui l de.

1  |  0
иргэн(150.129.142.232) 2025 оны 03 сарын 13

үр хүүхдүүдээ л цэргийн албанаас хол байлгах минь, надад үр хүүхэд минь л хэрэгтэй

1  |  0
Top