Дэлбэрсэн гранат нь 250 метр зайнд байгаа амьд биетийг устгах хүчин чадалтай байжээ

2017 оны 04 сарын 12

Зэвсэгт хүчний сургалтын нэгдсэн төв, Төв аймгийн Алтанбулаг сумын Очир толгой орчимд энэ сарын 11-ны өдөр Зэвсэгт хүчний 350-р анги батлагдсан сургалтын төлөвлөгөөний дагуу байлдааны буудлагатай тактикийн хээрийн сургуулийн бэлтгэл ажлыг хангаж байх үеэр байлдааны гранат тэсэрч, хоёр цэргийн алба хаагч амь эрсдэж, найман цэргийн алба хаагч хүнд хөнгөн шархадсан онц ноцтой осол гарсан юм.

 Энэ тухай ЗХЖШ-ын хошууч генерал Ж.Бадамбазараас тодрууллаа.

- Одоогийн байдлаар шархадсан албан хаагч нарын бие ямар байна?

- Тухайн үед 25 цэргийн албан хаагч байсан. Бүх цэргийн албан хаагч нарыг нарийн мэргэжлийн үзлэгт хамруулсан. Тухайн үед гурван цэрэг чих шуугиж байна, толгой өвдөж байна хэмээсэн. Гранатын тэсрэлтэд тодорхой хэмжээгээр өртсөн нь найман цэрэг. Цэргийн төв эмнэлгийн эмчилгээ эрхэлсэн орлогч дарга, дэд хурандаа тэргүүтэй хүмүүс ослын газар очсон. Тухайн үед тэсрэлтийн улмаас галын биет буюу гранатын хэсгүүд гарын сарвуу, гуя, шилбэнд нэвчиж орсон тул цэргүүд маш их цус алдсан байдалтай байсан гэсэн. Одоогоор хагалгаанд орсон цэргүүдийн биеийн байдал хэвийн байна. Яаралтай бүх арга хэмжээг авсан. Ар гэрийнхэнтэй нь ч уулзуулсан. 

- Гэмтсэн алба хаагч нар буцаж албаа хааж чадах уу?

- Мэс заслын үеэр ямар нэгэн эд эрхтнээ тайруулсан цэрэг байхгүй. Ил шарх авсан цэргүүд бий. Гэхдээ эдгэрээд албандаа эргэж орж болно.

- Амиа алдсан албан хаагч нарын ар гэрт тусламж үзүүлэх үү?

- Батлан хамгаалах яам Зэвсэгт хүчний штабаас шархадсан албан хаагчдын гэр бүлийнхэнтэй холбоо тогтоон ажиллаж байгаа. Цэргүүдийн ар гэрт тэдний 10 жилийн цалинтай тэнцэх хэмжээний тэтгэлэг олгоно. Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд заасны дагуу дээрх тэтгэмжийг өгөхөөс гадна ар гэрт нь хөгжлийн бэрхшээлтэй иргэд байдаг бол мөн хуульд заасны дагуу тэтгэмж өгнө.

- Ослын шалтгааныг тогтоосон уу?

- Ослын шалтгаан эцсийн байдлаар тодорхойгүй. Одоогоор хэргийн газрын үзлэг үргэлжлэн явагдаж байгаа.

- Өмнө нь ийм явдал гарч байсан уу?

- 1990-ээд онд иймэрхүү явдал гарч байсан.

- Цаашдаа дахин ийм явдал гаргахгүйн тулд ямар арга хэмжээг авах вэ?

- Зэвсэгт хүчний хэмжээнд 2017 оны сургуулийн жилийн цэргийн сургалт бэлтгэлийн нэгдсэн төлөвлөгөөний дагуу Зэвсэгт хүчний анги, салбаруудад төлөвлөгөөт дадлага, сургалтыг зохион байгуулж, зарим ангиудад байлдааны буудлага, харвалт, төгсөлтийн болонкомандлалын шалгалтууд явагдаж байна. Цаашдаа цэргийн хээрийн бэлтгэл сургуулилтыг аюулгүй байлгах үүднээс анхаарч ажиллана.

Тус дэлбэрсэн гранат нь 50-250 метр зайнд байгаа амьд биетийг устгах хүчин чадалтай байжээ. Амиа алдсан албан хаагчдын тухайд хоёулаа туршлагатай алба хаагч байсан байна. Тухайлбал, ахмад Б.Мөнгөншагай нь 1987 онд Төв аймгийн Баян суманд төрсөн З0 настай, эхнэр хүүхдийн хамт амьдардаг бөгөөд Исламын бүгд найрамдах Афганистан улс, Бүгд найрамдах Өмнөд Судан улсуудад үүрэг гүйцэтгэсэн туршлагатай цэргийн албан хаагч байсан аж. Харин ахлагч Б.Ариунболд 1993 онд төрсөн 24 настай мөн л эхнэр хүүхдийн хамт амьдардаг байсан аж. Мэргэжлийн ахлагч бэлтгэх төвд мэргэн буудагч мэргэжлээр бэлтгэгдэж, 2012 онд төгсөн Зэвсэгт хүчний 350-р ангид ажиллаж байв. Мөн Өмнөд Судан Улсад үүрэг гүйцэтгэсэн туршлагатай албан хаагч байжээ.

Шархадсан цэргүүдийн хувьд 22-28 насны залуус бөгөөд ОУ-ын цэргийн ажиллагаанд үүрэг гүйцэтгэсэн, гадаад дотоодын хамтарсан дадлага, сургуулиудад оролцсон цэргийн албан хаагчид аж.

Б.Янжиндулам

 

Сэтгэгдэл ( 33 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
...(103.57.95.120) 2025 оны 03 сарын 13

Бөх яамыг нь толгойлж, ар талын албаны нөхөр жанжин штабыг нь удирдаж байхад ийм юм гарах нь аргагүй.

1  |  0
zochin(202.9.41.132) 2025 оны 03 сарын 13

uildveriin defekt haaya neg gardag l um.Shalgaj togtooh baih

1  |  0
Officer(66.181.160.107) 2025 оны 03 сарын 13

Naadah chini ih buunii sum bish shuu dee zevsgiin officeruudiin gariin awlag geed nom uzeerei heden metrt hunuuh chadwartai boloh ni medegdene mun dawshiltiin granat uu horigloltiin granat uu gedgiig bas medeh heregtei shuu hamaagyi medrelgyi medleggyi um bitgii boch l dee naas granatiin dotor tald 200gr tesreh bodis l bdg um

1  |  0
Зочин(59.153.114.58) 2025 оны 03 сарын 13

Хүн зэвсэг 2 байгаа цагт осол эндэгдэл санамсаргүй болгоомж хорлох үйлдэл гарсаар линкүүд байна гарахгүй байхыг урьдчилан сэтгэхүйд нь хийнэ хийх олон аргын хэрэглэж л байгаа ийм юм болдог гээд байлдааны сургуулиг тоог нь цөөрүүлбэл юун 2 хүн болно шүү дээ

1  |  0
Зочин(103.26.194.218) 2025 оны 03 сарын 13

БХ-ын Сайд БАТ-ЭРДЭНЭ БУРУУТАЙ. ЯАРАЛТАЙ ОГЦОР. ИЧИХГҮЙ ЗУУРАЛДААД... БАС ЕРӨНХИЙЛӨГЧ БОЛОХ САНААТАЙ... ИЧИХ БУЛЧИРХАЙГҮЙ ”ЛАЛАР”

1  |  0
мммм(202.70.46.215) 2025 оны 03 сарын 13

Дэлбэрч vхээд гай болно гээд дандаа тоглоомон гранатаар сургууль хиилгэх вий тэгээд негее сургууль дадлага нь дvр дvр...

1  |  0
zochin(202.179.29.139) 2025 оны 03 сарын 13

horigloltiin p1 granat bnaa 250m radius dotor honooh bolon sharhduulah chadwartai ymartaich granatiin gogtsoog tataj bj l delberne tiim bolhoor hunii buruutai uil ajillagaa ym bolowuu bas neg n sanamsargui badilaar gogtsoog sugalsan bla gj bodhod 3-4 sek iin dotor delberdeg ujraas ydaj l holdoj amijih bsan tegheer.............

1  |  0
geo(122.201.24.6) 2025 оны 03 сарын 13

Hajud n bj nvder haragui bj yun olon ym bichdgiin.

1  |  0
зочин(202.126.91.151) 2025 оны 03 сарын 13

...50-250 гэсэн байна. РГД бол 25 м дотор, Ф-1 бол 100м дотор хөнөөх хүчин чадалтай. Тэгэхээр хориглолтын гранат юм бол уу. Хээрийн зориулалтын талбайд биш юм шиг Тэгэхээр зориулалтын бус газарт хүн нэг өүрт гранат олгосон байсан гэсэн үг. энэ өол хариуцлаггүй л явдал байна.

1  |  0
Зочин(202.72.242.178) 2025 оны 03 сарын 13

Улс төрийн соёлын талаас сайд, ЗХЖШ-ын удирдлага, ангийн захирагч бүгд сайн дураараа ажлаа өгөх байх гэдэгт итгэж байна. Дахин алдаа гаргахгүй тул цэргийн сахилга бат, дүрмийг сайн барьж ажиллах, дахин дахин сургууль бэлтгэл хийх хэрэгтэй

1  |  0
nkuty(202.70.34.30) 2025 оны 03 сарын 13

хэн шидсэн юм бэ? хохирогчид хаана байсан юм бэ? Ойр хавьд дарга нар ажиглаагүй юм уу хайшаа юм яриад бгаамб. Шалгуулж бна ч гэх шиг

1  |  0
ганбаяр(202.179.31.120) 2025 оны 03 сарын 13

Ажиллагаанд оролцлоо гээд туршлагатай болчихгүй урдны болон өөр улсуудын алдааг дахин давтуулахгүйн тулд дахин дахин ягштал сургуулилтийг хийж бүүр рефлекс автомотжисан байдалд хүрж байж л иймэрхүү эрсдэлийг бага зэрэг буулгах байх

1  |  0
zochin(103.57.93.104) 2025 оны 03 сарын 13

50-250 m dotor amid bietiig honooh chadvartai geheer granat bish yum bishuu? Garnatiig hun l shidne. 50 m-ees tsaash granat shidne gedeg ch tiim amar zuil bish baihaa. Ooriigoo bolon busad tserguuddee hohirol uchruulah gej l shiddeggui yum bol barag autobusnii buudliin tald hurtel granat shiddeg tsereg baih uu?

1  |  0
irgen(62.167.114.16) 2025 оны 03 сарын 13

Hariuzlaga

1  |  0
Zochin(27.123.214.85) 2025 оны 03 сарын 13

Ta nar tosbiin mongo zugeer 1 khund ikh ogokh mongooroo olon tzereg ersiig daatgaj khamgaaldag togtolzoond shiljeech!kholduu tolgoituud sankhuugin argaar menejment khiij suralzazgaa!!!

1  |  0
Top