Шүдний ясан сойз, загасны яс, хясаа зэрэг сонирхолтой үзмэр дэлгэгдэнэ

Автор | Zindaa.mn
2017 оны 04 сарын 12

Монголын Үндэсний музейд “Эртний хот суурины соёл” тусгай үзэсгэлэн өнөөдөр 12.00 цагт нээлтээ хийх гэж байна. Уг үзэсгэлэнд монгол орны нутаг дэвсгэрээс олдсон Монгол-Оросын хамтарсан “Төв-Азийн нүүдэлчдийн хот суурин” төслийн хүрээнд хийгдсэн Хүннүгээс Хятаны үед холбогдох  археологийн олдворуудаас дээжлэн 200 орчим үзмэрийг толилуулах гэж байна.

Тухайлбал Нийтийн тооллын 677 оны орчим холбогдох Пүгү аймгийн язгууртны бунхант оршуулгаас илэрсэн ховор олдворууд мөн Хятаны үед холбогдох  шүдний ясан сойз, шаазан хүний баримал, ваар сав, хоол хүнсэндээ хэрэглэж байсан загасны яс, хясаа, тарималжуулан хэрэглэж асан үр тариа, Заамарын бунхант  булшнаас илэрсэн шавар, модон хүүхэлдэй, туг, хятад бичээстэй хөшөө зэргийг дурдаж болно. Эдгээр олдвор хэрэглэгдэхүүн нь Монгол нутагт оршин тогтнож байсан эртний аймаг улсууд хот суурин байгуулж, суурин амьдрал цэцэглэж байсныг харуулах сонирхолтой баримт болж байна.          

 

     

 


 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top