Төв аймагт байрлах зэвсэгт хүчний хээрийн сургалтын төв болох Тавантолгойд гранат дэлбэрч цэргүүд амиа алдсан харамсалтай хэрэг гарчээ. Тодруулбал, 2017 оны 04 дүгээр сарын 11 буюу өнөөдөр 18.00 цагийн орчим Төв аймгийн Алтанбулаг сум дах Таван толгойн цэргийн ангийн сургалтын төвд дадлага сургууль хийж байсан цэргүүдийн гранат дэлбэрч 2 хүн нас барж, 7 хүн шархадсан гэсэн мэдээлэл Онцгой байдлын ерөнхий газарт ирсэн байна.
Саяхан Цэргийн төв госпиталаас эмнэлгийн баг ослын газрыг зорьсон бөгөөд ЗХЖШ болон ЦЕГ-аас шуурхай тусгай бүлэг ослын газарт ажиллахаар томилогдоод байгаа юм байна.
Эх сурвалжийн мэдээлж буйгаар амиа алдсан цэргүүд Зэвсэгт хүчний 150 дугаар ангийн албан хаагчид байсан гэнэ.
Одоогоор тухайн газар хөл хорио тогтоожээ.
Д.Тамир

Сэтгэгдэл ( 4 )
haramsaltai yum boljee
Батлан хамгаалахын сайдыг огцруулья:Хоёх хүн амь насаа алдчихаад байхад би суудлаа өгөхгүй гэж суух нь буруу.
Доор нь 2 хүн нас барсан гэж бичих байсан юм бол 2-3 цэрэг амиа алдсан гэж бичих хэрэг байсан юмуу.Яасан муу ёрын юм.
эргүү минь мэдээгээ зөв олзворлож сур за юу,