Солонгост ”харласан” иргэдийн айдсыг төрүүлдэг ивээлийн сар эхэлжээ

Автор | Zindaa.mn
2017 оны 04 сарын 11

Өмнөд Солонгост гадаадын иргэдийн зөрчлийг арилгах зорилгоор зарладаг аян энэ сард эхэлсэн бөгөөд тус улс дахь хууль бус оршин суугчид энэ сардаа багтааж  эх орон руугаа буцвал визэнд нь хөнгөлөлт үзүүлэх аж. 

Энэ ажлын хүрээнд гурван сарын хугацаанд хууль бусаар амьдрагч гадаадын иргэд эх орондоо буцвал, визэнд нь хөнгөлөлт үзүүлэх зэргээр буцаах ажлыг зохион байгуулж байгаа юм. Мөн Солонгост ажиллагч гадаадын иргэдийн бичиг баримтыг шалгах, зөрчлийг нь арилгах, өөрийнх нь оронд буцаах ажлыг хийж байна.

Солонгост хараар ажиллагсад голдуу саун, баар, хүнсний дэлгүүр, цайны газар зэрэгт байдаг бөгөөд энэ газруудад ихээр шалгалт хийнэ гэдгээ Цагаачлалын албанаас мэдэгдсэн байна. Албан ёсны шалгалтыг ирэх сараас эхлэх аж.

 

С.Төгөлдөр

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top