ОХУ-ын Дотоод хэргийн яам Москва хотын мэр асан Ю.Лужковыг мэдүүлэг өгөхийг шаардсан тухай бид өмнө нь мэдээлж байсан билээ. Түүнийг "Москвагийн банк"-тай холбоотой санхүүгийн гэмт хэрэгт холбогдуулан шалгахаар ийнхүү дуудсан юм. Ю.Лужков дуудсан ёсоор очиж байцаалт өгчээ. Байцаалт орон нутгийн цагаар 11.00-15.25 хүртэл үргэлжилсэн байна. Ю.Лужковын өмгөөлөгч Генри Резникийн өгүүлснээр бол энэ удаагийн байцаалт юу ч өөрчлөөгүй бөгөөд үйлчлүүлэгч нь сэжигтэн хэвээр байгаа аж. Тэрбээр Итар Тасс агентлагийн сурвалжлагчид “Би танд үнэнийг хэлье. Юрий Михайлович өөрт нь тавьсан бүх асуултад хариулсан, нэг асуултад түгдэрч бүдрээгүй” гэж өгүүлсэн байна. Хэрэг нь Елена Михайлова гэдэг байцаагч дээр байгаа аж. “Москвагийн банк”-ны хэрэгт тус банкыг удирдаж байсан Андрей Бородин орлогч Дмитрий Акулинины хамт буруутгагдаж байгаа юм. Хэргийг шалгах явцад тэд экс мэрийн эхнэрийн эзэмшдэг "Премьер-Эстейт"компанид 13.5 тэрбум рублийн зээл олгосон нь илэрсэн тул ийнхүү шалгаж байгаа ажээ. Харин байцаалт өгөх зарлан дуудах аваад экс мэр ихэд сандарсан бөгөөд эхнэртээ “Надад юу ч тохиолдсон бай Орост эргэж ирж болохгүй шүү” хэмээн захисан талаар өмнө нь бид мэдээлж байсан билээ. Ю.Лужковын эхнэр Е.Батурина хүүхдүүдийн хамт одоогоор Их Британид амьдарч байгаа юм.
С.Төгөлдөр

Сэтгэгдэл ( 2 )
Миеэ болохоор биднииг дээрлэхээд бүр ерөнхиилөгч болно гээд бгаа хотын олигтой газрыг зарсан нь үнэн шүүх цагдаа энэ хүнииг хэзээ ч диилэхгүй.
Манай М.Энхболдын өрөөсөн газрын наймаачин өвгөн өтөл насаа шоронд өнгөрөөх нь, цагтаа Москвагийн аль өнгөтэй өөдтэй газрыг авгайгийнхаа барилгын компанид өгч барилга бариулж байсан, мөн манай хүний адил хотынхоо банкыг хусчихсан байна, Орос бол Монгол биш, шударгаар хариуцлага тооцож л таарна.