МҮОНРТ-ийн Ерөнхий захирлыг шалгаруулах сонгон шалгаруулалтыг олон нийтийн дунд нээлттэй зарлан явуулж шалгаруулалтад есөн нэр дэвшигч өрсөлдсөнөөс Лувсандашийн Нинжжамц олонх саналыг авч Ерөнхий захирлаар томилогджээ.
Лувсандашийн Нинжжамц нь хууль зүйн ухааны магистр, Гадаадын орнуудад олон нийттэй харилцах чиглэлээр сурч төгссөн, Монголын хэвлэл мэдээллийн салбарт 20 жил ажилласан туршлагатай. 1996-1998 онд “Толь” сонины Ерөнхий редактор, 1998-2006, 2007-2009 онд Монголын сонины холбооны гүйцэтгэх захирал, 2006-2007 онд МҮОНРТ-ийн Тамгын газрын дарга, 2009-2010 онд Засгийн газрын хэрэг эрхлэх газрын Хэвлэл мэдээллийн албаны дарга, 2010-2011 онд Үндэсний хөгжил, шинэтгэлийн хорооны даргын зөвлөх, 2011-2016 оны зургадугаар сар хүртэл “Өглөөний сонин”-ы ерөнхий эрхлэгчээр тус тус ажиллаж байв.

Б.Алтжин

Сэтгэгдэл ( 3 )
muu yanahn muunii nohoi avgai shdee
Bayr hurgej ajliin amjilt husie .Shudaga baigaarai cni cnadna
Нэг намын бууны нохой болж болохгүй шүү дээ. Шударга ажиллаарай