33 автобусанд зам тээврийн ослоос сэргийлэх зурагт хуудас наажээ

Автор | Zindaa.mn
2017 оны 01 сарын 25

Увс аймгийн Замын цагдаагийн тасгаас тус аймгийн хэмжээнд хот хоорондын зорчигч тээврийн үйл ажиллагаа явуулдаг 2 компаний нийт 33 автобусанд зам тээврийн осол, хэргээс урьдчилан сэргийлэх зурагт хуудсыг байрлуулав.

Эрхэм жолооч та ганцхан жолооны хүрд бус өөрийн болон хайртай хүмүүсийнхээ амь нас, эрүүл мэндийг атгаж яваа гэдгийг байнга санаж, замын хөдөлгөөний дүрмээ баримтлан, анхаарал болгоомжтой замын хөдөлгөөнд оролцоорой.

Эх сурвалж: Замын цагдаагийн газар

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top