Улсын хэмжээнд 2016 оны эхний 11 сарын байдлаар тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 1697 гэмт хэрэг бүртгэглсэн байна. Үүнээс орон нутгийн замд 284 хүн нас барсан тоо баримт байгаа бөгөөд тус хэргийн дийлэнхийг нь хууль бус тээвэрлэлт эзэлж байгаа аж.
Иймд эрхэм зорчигч та бүхнийг өөрсдийн амь нас, эд хөрөнгө, эрүүл мэндээ болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх үүднээс аливаа хууль бус тээвэрлэлтээс татгалзаж албан ёсны гэрээтэй, даатгалтай, баталгаатай тээврийн хэрэгслээр зорчихыг уриалж байна.
О.Анир

Сэтгэгдэл ( 1 )
Албан ёсны эрхтэй компаниар үйлчлүүлж яваад ослд орж хүнд бэртсэн тохоилдол олон байгаа гэвч, ийм осол олон гаргаж давтсаар байгаа компаниуд ямар ч хариуцлага хүлээхгүй зөвхөн машин жолоодож явсан жолоочид бүх хариуцлагыг үүрүүлж компани нь тендерт шалгарсаар үйл ажиллагаа нь ямар ч хяналтгүй үргэлжилсээр байдаг. Үүнийг хянадаг үйл ажиллагаа явуулах эрхийг нь хязгаарлах, хариуцлага тооцдог байгууллага төр байгаа болов уу? Ер нь зам тээврийн осолд өртсөн хүний тоо манай улсад зарим иргэний дайн болж байгаа улсын хэмжээнд байгаа юм бишүү!