Канадад автомашинаа нормалдаж зогсохыг хориглодог

Автор | Zindaa.mn
2017 оны 01 сарын 25

Хойд туйлын орнууд, түүний дотор Канад болон Аляскад агаарын бохирдол, байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлдэг гол хүчин зүйлийн нэг болох автомашиныг түр зогсоолд, дэлгүүрийн гадаа байрлуулахдаа хөдөлгүүр болон кабиныг дулаан байлгах зорилгоор асаалттай, манайхны хэлж заншсанаар нормалдаж зогсохыг хориглодог.

Энэ нь агаарт бохирдолд шууд нөлөөлөх PM, NOx, HC, CO болон CO2 ялгаралтыг бууруулах зорилготой бөгөөд тухайн улс байгаль орчинд болон цэвэр агаарын төлөө гаргаж байгаа хамгийн чухал дүрэм журмуудын нэг юм.

Нийтийн зогсоол болон дэлгүүр, албан байгууллагын гадна талын зогсоолын дэд бүтцийг бүрэн шийдсэнээр жолооч машинаа нормалдах шаардлагагүй, хэзээд урьдчилж халаасан хөдөлгүүр болон дулаахан кабинтай зорчих нөхцлийг бүрдүүлж өгч байгаа ажээ.

О.Анир

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Mgl(80.12.55.190) 2025 оны 03 сарын 13

Utaatai temtseh uchiraa olohgui ali esvel husehgui bgaa UIH suugaa heden ynhanuud olj haraasaidaa

1  |  0
Top