ХХААХҮЯ-ны харьяа “Аймаг дундын отрын бэлчээр ашиглалтын захиргаа”-ны мэргэжилтэн, албан хаагчдад зориулсан "Бэлчээрийн ашиглалт хамгаалалт сайжруулах нь" сэдэвт сургалт /2017.01.19/ тус яамны хурлын танхимд зохион байгуулагдлаа.
Манай улсын бэлчээрийн даац түүний тэжээллэг шимт чанар сүүлийн жилүүдэд эрс буурч байна. Энэ нь нэг талаас байгаль цаг уурын өөрчлөлт, малын өсөлттэй холбоотой хэдий ч нөгөө талаас бэлчээрийг зохистой ашиглах арга туршлагатай хүмүүс ховордсонтой холбоотой. Бэлчээрийн менежментийн талаарх мэргэжилтэн, малчдын мэдлэг чадавх сул байгаатай холбоотой юм. Иймд бэлчээрийн ашиглалт хамгаалалт хариуцсан ажилтнууд болон малчдын бэлчээрийн менежментийн талаарх мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор энэхүү сургалтыг зохион байгуулсан юм.


Сэтгэгдэл ( 0 )