Үнэхээр харамсалтай. 7-хон настай хүүхэд амиа хорлосон тухай мэдээллийг албаны хүн хэллээ. Өсвөр үеийнхний сэтгэлзүй болоод амиа хорлолт, түүний шалтгаан нөхцлийг дагнан судалдаг АШУҮИС-ийн багш, сэтгэлзүйч Д.Оюунсүрэн дараах мэдээллийг өгчээ.
Тэрбээр " Он гарсаар 12 хүүхэд амиа хорлосон гэсэн мэдээ цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн байна. Дийлэнх нь 15-17 насныхан байгаа бол хамгийн бага нь долоон настай хүүхэд амиа хорлосон байгаа юм. Багагүй хувийг 18-19 насныхан эзэлсэн гэсэн дүн мэдээ байна" гэлээ. Энэ бол зөвхөн амиа хорлосон хүүхдийн тоо баримт бөгөөд амиа хорлох оролдлого хийсэн олон жишээ байгааг сэтглзүйч Д.Оюунсүрэн нэмж хэлсэн юм.

Сэтгэгдэл ( 1 )
Etsest ehuud hariutslagaas hondiirood bnuudaa