Хүн байхад гэрт нь орж хулгай хийжээ

2017 оны 01 сарын 24

Сүүлийн үед орон байрны хулгайн гэмт хэрэг ихээр гарах болсныг Цагдаагийн ерөнхий газраас анхааруулж байна. Өнгөрсөн шөнө л гэхэд Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо 310 дугаар байранд айлын гэрт хулгай орсон хэрэг гарчээ. Хулгайч шөнө дунд гэрт нь хүн байгаа айлд нэвтэрч, эд зүйлийг нь хулгайлсан байна. Энэ хэргийг харьяа дүүргийн цагдаагийн хэлтэс шалгаж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top