67 настай эрэгтэйг мөргөж гэмтээсэн мөнгөлөг приусын жолоочийг хайж байна

Автор | Zindaa.mn
2017 оны 01 сарын 24

Энэ сарын 4-ний өглөө 07 цаг 12 минутад ХУД-ийн III хороо Дүүргийн гэрлэн дохиотой уулзварын зүүн замд явган хүний гарцан дээр явган зорчигч 67 настай, эрэгтэй Л-г улсын дугаар тодорхойгүй, "Toyota Pruis-20" маркийн мөнгөлөг саарал өнгийн автомашины жолооч мөргөж гэмтээн, осол хэргийн газраас хохирогчийг машиндаа суулган явж, ХУД-ийн 3-р хорооны Арьс ширний 27А байранд хүргэж өгөөд явсан зам тээврийн осол, хэрэгт бичлэг дээрх тээврийн хэрэгсэл болон тухайн жолоочийг эрэн сурвалжилж байна.

Зам тээврийн осол, хэргийн талаар үзсэн харсан болон бичлэг дээрх автомашин, жолоочийн талаарх мэдээ, мэдээллийг 99058751, 93120202, 93190005 дугаарын утсуудад хүлээн авах бөгөөд МЭДЭЭЛЛИЙН НУУЦЛАЛЫГ ЧАНДЛАН ХАДГАЛЖ, ҮНЭН ЗӨВ МЭДЭЭЛЭЛ ӨГСӨН ИРГЭНИЙГ УРАМШУУЛНА.

Эх сурвалж: Замын цагдаагийн газар

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top