“Лантуун дохио” ТББ-ын тэргүүн Ч.Ганжавхлан залуусыг сайн үйлсэд уриалж байна

2017 оны 01 сарын 24

МҮОНРТ-ийн “Дөрвөн урилга” нэвтрүүлгийн хөтлөгч хийж 21 аймгаа тойрсон Ч.Ганжавхлан олон салбарт хүчээ үзэж, гадаадын гурван оронд суралцсан шинэ үеийн төлөөлөл юм. Тэрбээр “Хүний наймааны асуудал”-д онцгой анхаарч "Лантуун Дохио" ТББ-аа байгуулж, эрх нь зөрчигдөж буй хүмүүсийн зүг олны анхаарлыг хандуулж чадсан юм.

Тэд 2016 оны шинэ жилээр нийслэлийн бүх дүүрэг дэх гэр хорооллын хүүхдүүдэд “Өвлийн өвгөний бэлэг” хүргэх ажлыг амжилттай зохион байгуулжээ. Энэ тухай тайлангаа “Улаанбаатар” арт галерейд дэлгэн харуулж “Зэрэгцээ ертөнц” гэрэл зургийн үзэсгэлэн гаргажээ.

2013 оноос нийгмийн ажилд оролцон, цөөнгүй ном бичиж, олон байгууллага, клубийг үүсгэн байгуулалцсан Ч.Ганжавхлан нийгэмд чиглэсэн үйл ажиллагаандаа залуусыг уриалан дуудаж байгааг нь амжилтын мэдээнд онцолж байна.


Ц.Оюунчимэг

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
gowin bvsgvi(112.72.11.106) 2025 оны 03 сарын 13

chadwarlag setgelgeetei sain hutlugchid amjildt hvsie

1  |  0
Top