Сахилга дэг журмыг сайжруулах тухай албан даалгавар гаргалаа

2017 оны 01 сарын 23

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд өнөөдөр 02 тоот албан даалгавар гаргалаа. Уг албан даалгавар нийслэлийн нутгийн захиргааны болон төсөвт, аж ахуйн тооцоот нийслэлийн өмчийн байгууллагын удирдлага болон албан хаагчдын ажлын сахилга хариуцлага, дэг журам, иргэдийн аюулгүй байдлыг хангах зорилготой аж.

Сахилга дэг журмыг сайжруулах тухай албан даалгавраар төрийн байгууллага, албан тушаалтны сахилга хариуцлагыг өндөржүүлэх, хууль тогтоомж, дүрэм журмын хэрэгжилтийг хангуулах, иргэдэд хүнд суртал, чирэгдэл, ёс зүйн доголдолгүй үйлчлэх, хууль тогтоомж, стандартын дагуу тавих байнгын хяналтыг эрс сайжруулж, илэрсэн зөрчлийг таслан зогсоох, арилгах арга хэмжээг шуурхай авч ажиллахыг холбогдох албан тушаалтан болон нийт албан хаагчдад даалгасан байна гэж НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ИРГЭН(202.179.23.55) 2025 оны 03 сарын 13

ЭНЭ БОЛ АН-ЫНХАНД Л ХАМААРАХ БАЙХ ДАА.НӨГӨӨ ШИЛЭН ДАНС МАНС ГЭЭД ҮХЭН ХАТАН ОРИЛООД ЯВДАГ БАЙСАН ШИЛЭН ЦОГОО ШАГНАЛЫН ДЭД САЙДЫН СЭНТИЙД СУУГААД АМАА ҮДҮҮЛЧИХ ШИВ ДЭЭ.ТЭРНИЙ ХИЙЖ ЧАДАХ АЖИЛ НЬ ХЭРҮҮЛ ХИЙГЭЭД ЯВЖ БАЙСАН НЬ ДЭЭР БАЙЖ ДЭЭ.ЯДАЖ Л ШИЛЭН ДАНСЫГ САНУУЛААД БАЙХ БАЙЖ.ЭНЭ ТӨР ЗАСАГТ ШИЛЭН ДАНС ХЭРЭГГҮЙ БОЛЧИХОО ШИВ ДЭЭ.

1  |  0
tso(112.72.11.111) 2025 оны 03 сарын 13

Undui sundui 2 t xvmvvs ni zaxiragdaxgvi balrjigam bna doo.argaa yadj bna

1  |  0
МАН-ын бөхчүүд(66.181.186.201) 2025 оны 03 сарын 13

МАН-ыхан ЗҮТГЭНЭ. Өөрсдөө БАЯЖИНА. ЗОРИЛГО нь ТЭР.АН-ыхан БҮТЭЭНЭ. Ард түмэн ХОЖНО. Үр дүн нь ИЛ. МАН САЙН бүхнийг НУРААНА ,БУЦААНА. Байгаа бодит байдал ЧАДАЛ нь ТЭР. АН- хан Бүтээлч санааг ЭХЛҮҮЛНЭ ХЭРЭГЖҮҮЛНЭ. Эх орноо бодсондоо л тэр. Одоогийн байдал Орост 49 хувиа эргүүлж өгөх эсэх талцал, Олон хүмүүсийг ажлаас халсан хийрхэл, 60 тэрбумын аян-ы үргэлжлэл, Жалга дов танил талын авилгал, МИЕЭ- г тойрсон бялдуучлал, Хятадыг хүсэмжилсэн их мөнгө,Хүүхэд хөгшдийг ялгаварласан төрийн бодлого,Хүсээгүй жирэмслэлтийг нохойд хандуулсан Хотын бодлого Эргэж буцаж будилсан татварын бодлого ,энэ бүхэнд д

1  |  0
Top