Нийслэлийн гэмт хэргээс урдчилан сэргийлэх зөвлөлийн хурал өнөөдөр 14:00 цагаас "Хангарьд" ордонд боллоо.
Үүний дараа үргэлжлүүлэн архинд хордсон иргэдийн талаар болон архи, согтууруулах ундаа худалдан борлуулаагүй гурав хоногийн нөхцөл байдлын мэдээлэл хийж байна.
Шинжилгээний эхний дүгнэлтээр нас барсан иргэдийн цуснаас метилийн спирт илэрсэн байна.
Улаанбаатар хотын Цагдаагийн газрын дарга Ж.Эрдэнэболд энэ талаар "Хэргийн газраас олдсон эд зүйлсийг шалгаж байгаа. Эд эсийн шинжилгээний хариу эцэслэж гараагүй. Хохирогчдын биеэс метилийн спиртийн найрлага илэрсэн. Хэргийн газраас олдсон "Найрсаг" архийг үйлдвэрлэдэг "Мөнхжин-Од" компанид шалгалт хийж, нэгдүгээр сарын 17-нд үйл ажиллагааг нь хаасан. Шинжилгээгээр "Найрсаг" архины хатуулгийн стандартын хэмжээ бага гарсан. Мөн "ЖЕМ интернэйшнл"-ийн бүтээгдэхүүнд шалтгалт хийхэд сорилын дүнгээр стандартын шаардлага хангасан" гэв.
Албаны хүмүүсийн тайлбарласнаар нас барсан иргэд "Гайхмаараа" шил цэвэрлэгч шингэнээс хордсон байх магадлалтай гэсэн урьдчилсан дүгнэлт гарсан байна. Шинжилгээний нарийвчилсан хариу удахгүй тодорхой болох аж.

Сэтгэгдэл ( 1 )
НЭГ ИХ СҮР БАДРУУЛААД ЭРХ МЭДЛЭЭРЭЭ ХҮМҮҮСТ ДАРАМТ ҮЗҮҮЛЭЭД БАЙСАН АРХИНААС ХОРДООГҮЙ Л БАЙСАН БАЙНА ШҮҮ ДЭЭ.НЭГЭНТ Л УЛС ДАЯАР ХИЛ ГААЛИА РАА АРХИ ХОРЬЧИХОЖ ЧАДАХГҮЙ БАЙЖ БИТГИЙ СҮРЖИГНЭЖ МӨРӨӨРӨӨ АМЬДАРЧ ЯДАЖ БАЙГАА ЯДУУЧУУДЫГ ДЭЭРЭЛХЭЭД БАЙГААРАЙ.ТА НАРТАЙ АДИЛХАН БАЯН ЦАТГАЛАН МӨНГӨНДӨӨ ХАХАЖ ТАРГАЛСАН ХҮМҮҮС БИШ ГЭДГИЙГ БОДОЖ БАЙГААРАЙ.ХҮНИЙГ ҮХЭХЭЭС ӨМНӨ ХАМГААЛДАГ ТӨР ЗАСАГ АРД ТҮМЭНД ХЭРЭГТЭЙ БАЙДАГ ЮМ ШҮҮ.ТҮҮНЭЭС ӨНГӨРСӨН ХОЙНО НЬ ХИЧНЭЭН ХАШГИРААД БОСООД ИРЭХГҮЙ ШҮҮ.