Төв, орон нутгийн прокурорын байгууллагуудын удирдах ажилтны нэгдсэн сургалт, зөвлөгөөн 01 дүгээр сарын 25-27-ны өдрүүдэд Улаанбаатар хотод болно. Зөвлөгөөнд Аймаг, Нийслэл, Тээвэр, Дүүрэг, Сум дундын прокурорын газруудын 60-д удирдах ажилтнууд оролцоно.
Удирдах ажилтны нэгдсэн сургалт, зөвлөгөөн 3 өдөр үргэлжлэх бөгөөд эхний өдрүүдэд удирдах ажилтнууд сургалтад хамрагдах юм.
Сургалт, зөвлөгөөнөөр удирдах ажилтнуудын манлайлах ур чадварыг дээшлүүлэх, мэдлэг, хандлагыг төлөвшүүлэхэд чиглэсэн Өөрийн болон бусдыг танин мэдэж удирдах, Стрессийг удирдах арга, Хандлагаа өөрчилж харилцаагаа сайжруулъя зэрэг сэдвүүдээр мэргэжлийн багш нар хичээл зааж сургалт хийхийн зэрэгцээ Улсын Ерөнхий прокурорын газар, хэлтсийн дарга нар чиг үүргийн дагуу 2016 онд хяналтын чиглэлээр хийсэн ажлын үр дүн, амжилт, алдаа, оноо, 2017 оны зорилтоо танилцуулж, үүрэг чиглэл өгнө.Түүнчлэн Улсын Ерөнхий прокурор дээд шатны прокуроруудтай 2017 оны үр дүнгийн гэрээ байгуулна.
Удирдах ажилтны нэгдсэн сургалт, зөвлөгөөн энэ сарын 27-ныг хүртэл үргэлжилнэ.

Сэтгэгдэл ( 0 )