Мооргт хадгалагдаж байсан 88 настай эмгэний цогцос алга болсон хачирхалтай хэрэг хойд хөршийн Красноярск хотод гарчээ. Хөгшний ар гэрийнхэн нь оршуулахаар ирэх үедээ энэ талаар мэдэж, улмаар цагдаад хандсан аж. Хуулийн байгууллага уг гомдлын дагуу ОХУ-ын Эрүүгийн хуулийн 293 дугаар зүйл “Хайхрамжгүй байдал гаргасан” гэдэг зүйлчлэлээр хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн байна. Эмгэний цогцсыг хайхрамжгүй байдлаар бусдынхтай андуурч оршуулсан, эсвэр хэн нэг этгээд хулгайлсан гэх зэрэг таамаглал дэвшүүлээд тус бүрийг нь нягталж байгаа юм байна.
С.Төгөлдөр

Сэтгэгдэл ( 0 )