Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хууль, эрх зүйн талаар мэдээлэл арга зүйгээр хангах, сэргээн засалтын асаргаа сувилгаа үзүүлэх, хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхийн нийгмийн оролцоог нэмэгдүүлэх, хөгжлийн бэрхшээлийн талаар тэдний ойлголт, хандлагыг өөрчлөн эерэгжүүлэх, мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх, төрийн байгууллагууд болон иргэдийн хамтын ажиллагаа, уялдаа холбоог сайжруулах зорилгоор 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр Сэргээн засалт сургалт, үйлдвэрлэлийн төв, Дэлхийн Зөн Монгол Олон Улсын Байгууллага, Чингэлтэй дүүргийн 16-р хороо хамтран, хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхийн төлөөлөл нийт 15 хүнд нөлөөллийн сургалтыг СЗСҮТ-ийн байранд амжилттай зохион байгууллаа.
Сургалтаар:
Энэ удаагийн сургалтанд 15 хөдөлгөөний бэрхшээлтэй хүүхэд, эцэг эхчүүдийн хамт (нийт 30 хүн) оролцож, тэдэнд өдөр тутамд тулгардаг янз бүрийн хүндрэл бэрхшээлүүдийн талаар илэн далангүй ярилцаж, энэ бүхнийг даван туулахад нийгмийн болон төрийн зүгээс үзүүлэх тусламж, үйлчилгээний талаар мэдээлэл авч чадсан бөгөөд баяртай байгаагаа илэрхийлж байлаа. Сургалт нь зорилтот бүлгийн хүмүүсийг хамарсан үр дүнтэй арга хэмжээ боллоо гэж албаны хүмүүс болон оролцогсод дүгнэлээ.



Сэтгэгдэл ( 0 )