“Зах зээлийн өрсөлдөөнийг дэмжих үндэсний хөтөлбөр” боловсруулах ажлын хэсэг ажиллаж байна

2017 оны 01 сарын 10

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас “Зах зээлийн өрсөлдөөнийг дэмжих үндэсний хөтөлбөр” боловсруулах Өрсөлдөөний бодлого, зохицуулалтын газрын дарга Ч.Цоодолоор ахлуулсан ажлын хэсэг байгуулагдан холбогдох судалгааны ажлыг эхлүүлээд байна. 

“Зах зээлийн өрсөлдөөнийг дэмжих үндэсний хөтөлбөр”-ийн төсөл боловсруулах явцад иргэд, аж ахуй эрхлэгчдээс ирүүлсэн саналыг тус хөтөлбөрт тусган ажиллах юм. 
Иймд иргэд, аж ахуй эрхлэгч та бүхэн зах зээлд шударга өрсөлдөөнийг бий болгоход хувь нэмэрээ оруулах үнэтэй саналаа бидэнд ирүүлнэ гэдэгт итгэж байна. 

Саналыг доорх хаягаар авах болно. 

- ШӨХТГ-ын Хэрэглэгчийн мэдээллийн төвд өөрийн биеэр ирж, өгөх боломжтой. /Хаяг:Засгийн газрын 11-р байр 1 давхарт 103 тоот/
- Хэрэглэгчийн мэдээллийн “1284” төвийн утас: 1800-1284 
- Өрсөлдөөний бодлого, зохицуулалтын газрын ажлын хэсгийн утас, цахим шуудан: 266949, tsoodol@afccp.gov.mn



ШУДАРГА ӨРСӨЛДӨӨН, ХЭРЭГЛЭГЧИЙН ТӨЛӨӨ ГАЗАР

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top