ХАА-н тоног төхөөрөмжийг зээлийн хөнгөлөлттэй нөхцөлөөр авах талаар хэлэлцлээ

2017 оны 01 сарын 10

ХХААХҮ-ийн сайд П.Сэргэлэн Бүгд Найрамдах Беларусь Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин Сайд С.В.Чепурнойг хүлээн авч уулзлаа./2017.01.09/ Уулзалтаар Хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбар дахь цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцов.

Тодруулбал, 2016 оны  гуравдугаар сард Улаанбаатар хотноо зохион байгуулагдсан Монгол-Беларусийн Хүнс, хөдөө аж ахуйн яам хоорондын Ажлын хэсгийн анхдугаар хурлаар гаргасан хүнс, хөдөө аж ахуйн салбарт 2016-2018 онуудад хамтран хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг хэлэлцэв.  Мөн Монгол Улсын хөдөө аж ахуйн салбарт ажиллаж байгаа хувь хүн, аж ахуй нэгжүүдэд Беларусийн хөдөө аж ахуйн тоног төхөөрөмжийг зээлийн хөнгөлөлттэй нөхцөлөөр худалдан авах боломжийн талаар хэлэлцэж тохиролцлоо.

Худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны Монгол, Беларусийн Засгийн газар хоорондын комиссын IV хуралдааныг ирэх гуравдугаар сард Минск хотноо зохион байгуулахаар талууд тохиролцсон юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top