ШУУРХАЙ: “Централ таур”-т гадаадын иргэн бөмбөг дэлбэлэхээр завджээ

2017 оны 01 сарын 10

Төв талбайн зүүн талын “Централ Таур”-ийн 15 давхарт гадны иргэн халдлага үйлдэхийг завдсан талаарх мэдээлэл ирлээ.  

Тодруулбал, нэгэн гадны иргэн тэсрэх бөмбөг дэлбэлнэ гэж сүрдүүлсэн. Хэргийн талаар цагдаагийн байгууллагад дуудлага мэдээлэл өгсөн аж.

Одоогийн байдлаар аль улсын хэн гэгч этгээд бөмбөг дэлбэлэх гэсэн талаарх мэдээлэл байхгүй байгаа гэнэ. Ямартай ч Цагдаагийн алба хаагчид дотогшоо нэвтрээд байгаа ба дотор байсан үйлчлүүлэгчдийг гаргаж байна. Яг одоо 200 метрийн зайд онцгой байдал зарлаад байна.

Баттай эх сурвалжийн өгсөн мэдээллээр сэжигтэн этгээд ямар нэгэн зэвсэг, тэр дундаа буу, бөмбөггүй байсан гэнэ. Хэргийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байгаа юм байна. 

Б.Учрал

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top