Цахилгааны хөнгөлөлтөд хамрагдах айл өрхүүдийн анхааралд

Автор | Zindaa.mn
2017 оны 01 сарын 03

Монгол Улсын Засгийн газраас агаарын бохирдлыг бууруулах ажлын хүрээнд нийслэлийн гэр хорооллын айл өрхийн ахуйн болон халаалтын зориулалтаар хүйтний улиралд орой, шөнийн цагт хэрэглэсэн цахилгааны тарифыг 100 хувь хөнгөлсөн билээ. Шөнийн тарифыг оройн 21 цагаас өглөөний 6 цаг хүртэл тэглэх бөгөөд энэ оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс ирэх дөрөвдүгээр сарын 1 хүртэлх хугацаанд үргэлжилнэ.

Хөнгөлөлтөд хамрагдах айл өрх нь:

-Хүйтний улирлын орой, шөнийн цагт зөвхөн ахуйн хэрэгцээнд болон оршин сууж байгаа гэр, сууцаа халаах зориулалтаар цахилгаан хэрэглэнэ.

-Стандартын шаардлага хангасан баталгаажсан тарифт электрон тоолуур, цахилгаан хэрэгсэлтэй байх бөгөөд цахилгааны болон галын аюулгүй ажиллагааг хангасан байна.

-Хөнгөлөлт эдлэхээс өмнө хэрэглэсэн цахилгаан эрчим хүчний хуримтлагдсан өр төлбөргүй байна.

-Ахуйн хэрэгцээнд орой, шөнийн цагт хэрэглэх цахилгаанысарын дээд хязгаар:

          220В-ийн хэрэглэгч700 кВт.ц

          380В-ийн хэрэглэгч1500 кВт.ц байна. 

Танд зөвлөе

  • Эвдрэл, гэмтэлтэй залгуур, унтраалга, олон залгаастай оруулгын утас зэргийг даруй шинэчлэх
  • Цахилгаан хэрэгслээ залгуураар нь салгаж хэвших, олноор нь зэрэг залгахгүй байх
  • Үйлдвэрийн баталгаа, гэрчилгээтэй халаагуур  сонгох
  • Тоолуурын хайрцагнаас гэр, байр руу орсон утас халах, шалбарах, богино холбоо үүсэх, шатах, гал гарахаас сэргийлэн шалгаж байх
  • Холхинодог, гэмтэлтэй залгуур, унтраалгыг даруй шинэчлэх
  • Цахилгааны утсыг унь, тооно, ор, ханын толгойд ороохгүй байх
  • Дамранд ороолттой урт залгуурыг ашиглах тохиолдолд утсыг бүрэн хөвж, эрчлээг нь гаргасны дараа хэрэглэх

Мөн гэр, байрны цахилгааны дотоод монтажийг заавал мэргэжлийн хүнээр хийлгэх эсвэл хянуулах нь болзошгүй эрсдлээс хамгаална. Айл өрхийн цахилгаан хэрэглээ нь 25А-ын автоматын даах чадлаар хязгаарлагддаг. Цахилгааны оруулгын зэс утас 2*4, хөнгөн цагаан утас 2*6-аас дээш голчтой байвал тохиромжтой. Бусад мэргэжлийн зөвлөгөөг УБЦТС ТӨХК-ийн харьяа Хэрэглэгчдэд үйлчлэх төвөөс болон 70047004 утсаар авах боломжтой.

УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ ТӨХК

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(150.129.143.14) 2025 оны 03 сарын 13

Ger horooliig tsahilgaaniig ny hengeleed nemergui ee, halaagchaa avch chadahgui, tesliin zuuh egeed nemergui, bugd hedee ruu zaraj baina, nutag oron ruu ny heevel yasiin, UB-d irj pokrishek , undaanii sav tulj bidniig alahaas eer hiij baigaa yum alga, bugd ajilgui, yaduurliin tuild hursen uls chin yun shinechlel hiih be, hotiin irgediin erh ashgiig mash buduulgeer zerchij baina.

1  |  0
иргэн(103.9.90.130) 2025 оны 03 сарын 13

Одоо хэрэглэгдэж байгаа тоолуурт хяналт шалгалт хийгээчээ Тоолуурийн үндсэн цаг зөрчихсөн айл зөндөө байгаа доо үүнээс хамаарч таны тоолуур орой тооцох цагаар өдрийн тариф тооцож байгаа гэдэгт би эргэлзэхгүй байна. Айл бүр өөрийн тоолуурын үндсэн цаг тохирч байгаа эсэхийг нэг хянахад гэмгүй болвуу

1  |  0
ИРГЭН(202.179.23.42) 2025 оны 03 сарын 13

ХӨДӨӨ НҮҮХ АЙЛ ӨРХ ХҮМҮҮСТ УТАА НЭРЭЭР ХУЛГАЙЛЖ ХАРМААНДАА ОРУУЛАХ МӨНГӨНӨӨСӨӨ Л ӨГЧИХ.МӨН УТАА НЭРЭЭР МӨНГӨ ХУССАН ХУЛГАЙЧУУДЫГАА БАРЬЖ МӨНГӨӨ ТӨЛҮҮЛЧИХ.ТА НАР АДИЛХАН ХУЛГАЙЧ БОЛОХООРОО ИЙМ ЮМ ХИЙХГҮЙ Л ДЭЭ.ЯАЖ ХЭДЭН ЮМ ХУСЧИХ ТУХАЙ Л БОДОХООС БИШ УТААГ БУУРУУЛАХ ТАЛ ДЭЭР САНАА МЭДЛЭГ ХҮРЭХГҮЙ Л ДЭЭ.ИЛЖИГНИЙ ЧИХЭНД УС ХИЙСЭНЧ АЛТ ХИЙСЭН Ч СЭГСЭРДГИЙН АДИЛ ЭДЭНД ЮУ Ч ХЭЛЭЭД НЭМЭРГҮЙГ МЭДСЭЭР БАЙЖ ДУУГҮЙ БАЙЖ ЧАДСАНГҮЙ.ОДОО ХУВЬСГАЛ Л ГАРВАЛ БҮХ ХУЛГАЙЧУУДЫГ ЦААЗЛАЧИХВАЛ МОНГОЛ УТАА БИТГИЙ ХЭЛ ЯДУУСГҮЙ ОРОН БОЛНО ДОО.

1  |  0
Ууртай уушиг(180.149.93.14) 2025 оны 03 сарын 13

Цахилгааны хөнгөлөлт бол түр зуурын, бас магадгүй үр ашиг багатай арга хэмжээ юм. Үүнийг дагаад олон сөрөг үр дагавар гарч ирнэ. Гэхдээ утаа буурахгүй, бас багасахгүй хараарай УБ чуудаа. Утаатай тэмцэх биш утааны шалтгаантай тэмцэх хэрэгтэй. Шалтгаан нь салхин дээр юм шатаадаг гэр хорооллыг нүүлгэ шилжүүлэх хэрэгтэй. Үүнээс өөр бодит үр дүн гаргах ажил санаачилга та бүхэнд байна уу УБ-ын уушигнуудаа???

1  |  0
Top