“Оргил” худалдааны төвөөс “Эвсэг” дэлгүүр хүртлэх зам нэг чиглэлтэй боллоо

Автор | Zindaa.mn
2016 оны 12 сарын 31

Шинэ жилийн баяртай холбогдулан замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилгоор Хан-Уул дүүргийн Богд Жавзандамба хутагтын гудамж буюу “Оргил” худалдааны төвөөс “Эвсэг” дэлгүүр хүртлэх зам зүүнээс баруун тийш нэг чиглэлийн хөдөлгөөнөөр зорчино. Замын цагдаагийн газраас замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилгоор өчигдөр /2016.12.30/-аас эхлэн тус зам зүүнээс баруун тийш нэг чиглэлтэй болж байгаа юм.

Тиймээс жолооч нар замын хөдөлгөөнд оролцохдоо шинэ дүрмээ баримтлан хөдөлгөөнд оролцохыг Замын цагдаагийн газраас анхааруулж байна.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ШИНЭ ОН(139.5.217.249) 2025 оны 03 сарын 13

ЗӨВ ШҮҮ

1  |  0
Top